Мэргэжлийн жүжигчин биш ч Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн эмэгтэй бол Б.Цэцэг. Илүүдэл жингээ түргэн хугацаанд хаяж, олны анхаарлыг татаж байсан тэрбээр 1980-аад оны үе тэнгийн бүсгүйчүүдээ шүүмжилжээ. Түүний ажигласнаар хов базаж, хүний мууд дурладаг хийх ажилгүй бүсгүйчүүд олон болсонд бухимдсан бололтой цахим хуудастаа “Хөгцөрсөн тархитай, өмхийрсөн явдалтай байж хүн шүүгээд суух юу нь таатай байх вэ. Магад тэд муу зүйлээр хооллож амьдрах хүслээ хангадаг биз ээ…

Тулаад суухаар сурсан зүйлгүй, уншсан номгүй байж болно оо. Ядаж л #үнэн байж үзээч, энэ амьдралдаа. Нэг л их аархсан, аглуудсан улсууд байх юм. Хүн ер нь хөгжих тусмаа элдвийн зүйлээс өөрийгөө тусгаарлаж, үр дүнтэй аз жаргалтай минутыг зөв зүйтэй хүмүүстэй өнгөрүүлэхийг хүсдэг биз…

Уучлаарай, та төрүүлсэн хүүхдээ харь гаригт үлдээчхээд үхэхгүй биз дээ? Өө манай монгол заваан гэх. Гадааддаа очоод үхтлээ жаргаад, энд үлдсэн хэдээ мартаад амьдраач!!!” хэмээн бичээд, өөрт нь гай болохгүй байхыг сануулжээ. Харин түүний бичсэн пост цахим хэрэглэгчдийн дунд шүүмжлэл дагуулсаар байна.