Сайн ном хүний сэтгэхүйг өөрчилж, төсөөлөх чадварыг нэмэгдүүлдэг гэж номын арвин цуглуулгатай Жеймс Тревино хэлдэг. Тэрбээр өөрийнхөө номуудыг ашиглан төрөл бүрийн зураг авдаг бөгөөд үүнийхээ ачаар цахимд буюу Инстаграмд олон зуун мянган дагагчтай болжээ.  Ном уншиж байхдаа зургаа авахуулснаар түүнд зургаа элдвээр авахуулах санаа төрсөн бөгөөд боломж нь олдвол төрөл бүрээр зургаа авахуулдаг ажээ.