Энэ цагийн репперүүд дундаас үзэгчдийн хайрыг хамгийн ихээр татсан нэгэн бол Рокит Бэй буюу О.Баярсайхан. “Авьяаслаг Монголчууд” шоуны хамгийн шударга шүүгчээр нэрлэгдсэн тэрбээр дэлхийн хэмжээний шоунд хүртэл шүүгчээр суусан туршлагатай нэгэн.

Түүнийг гэр бүлтэй эсэхийг нууцхан тандан суудаг бүсгүйчүүд олон бий. Харин тэрбээр “Holy Doly” дууг дуучин П.Баярцэнгэлтэй хамтран дуулсан Ану хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэсэн. Хосууд жил гаруйн өмнө бяцхан охиноо өлгийдөн авсан. Рокит Бэйн хайрыг ёстой л нэг ундраадаг бяцхан охин нь аавынхаа хамтаар рекламд хүртэл тоглоод амжсан удаатай.

Урлагийн гэр бүлээс гаралтай алаг нүдэн бяцхан охин энэ янзаараа ирээдүйд алдартай жүжигчин ч болж мэдэх юм. Ингээд Рокит Бэйн гэр бүлийн жаргалтай агшнаас хуваалцаж байна.