Чадал муутай гараа, даахгүй болтол залбирдаг юм

Саарал өнгөтэй гунигаар хархан үсээ буддаг юм

Сайхан хар нүднээсээ жаргалаа цувуулаад асгадаг юм

Чамайг тэвэрсэн энгэрээсээ сүүгээ юүлээд хатдаг юм

Чангахан уйлж чадахгүй зүрх нь цуураад эвхэрдэг юм

Горьдол тээсэн итгэл нь голыг нь гогдоод тамалдаг юм

Гое сайхан царай нь хэдхээн жилд ганддаг юм

Амь дүйсэн эгшинийг аз жаргалаар сүлэх гэж

Амин голоо тэмтэрч амь өгсөн Ээжийгээ

Хэл ойлгодоггүй бурхдаас эрхэмсэг байлгая гэвэл

Хэтийн сайхан амьдралдаа ЗӨВ л яваарай дүү нар минь.

Ачий нь хариулна гэдэг ийм л амархан шүү дээ.

/ Ч.Чагнаадорж /