Бусад хүүхэдтэй хүүхдээ хэзээ ч бүү харьцуулаарай. Ихэнхи хүмүүс чи тэр найзыгаа хар, тэрнийг хар ямар мундаг юм бэ. Гэтэл миний хүү ийм байж болдоггүй юм уу гэж хэзээ ч битгий хэл. Хүн бүр давтагдашгүй, хүн бүрд өөр өөрийн гэсэн онцгой чадвар байдаг. Харин тэр онцгой чадварыг гаргаж ирэх хүртэл хүүхдээ үргэлж дэмжиж, тусалж, болж бүтэхгүй зүйл дээр нь сэтгэлийн дэмжлэг өгөх гэх мэтээх хүүхдээ өөрөөр нь хөгжүүлэх хэрэгтэй. Гол нь өөрийг нь дандаа магтаж бусад хүүхдийг доош хийж харьцуулдаг бол хүүхэд өөрийгөө бодитоор үнэлж мэдэхгүй онгироо хөөрүү нэгэн болдог. Харин дандаа бусдын давуу талыг өөрт нь тулган хүлээлгэсэн хүүхэд сул дорой болох нь элбэг.

Иймд та хүүхдээ бусадтай харьцуулж дүгнэх бус үргэлж өөрийг нь урамшуулж, дэмжиж, хүүхэдтэйгээ нүүр тулж ярилцаж байх нь зөв алхам юм. Та энэхүү мэдээг зөв гэж бодож байвал ШЭЙР хийж, илүү олон хүнд түгээгээрэй.