Хүний зуршил хэн бэ гэдгийг нь илтгэдэг. Бид энэ удаад та оогоо хэрхэн хэрэглэдэгээр нь сонжиж болохыг толилуулж байна.  Та оогаа шахахдаа ямар хэлбэртэй болгож орхидог вэ?

Та сайтар ажиглаад  1-5 дугаарын аль нэгийг нь сонгоорой. Хариугаа харахад бэлэн үү

1. Хойноос нь нугалаад явдаг бол

Та өөртөө, эргэн тойрны хүмүүст дээд зэргээр анхаарал халамж тавьдаг  цэвэрч, нямбай хүн. Төгс төгөлдөр байхыг эрхэмлэдэг болохоор үр  дүнгүй байх, цагийг дэмий үрэх зэрэгт дургүй. Ажлаа маш сайн хийдэг болохоор хамтран ажилладаг хүмүүс бусдын итгэлийг алдаггүй. Танай гэр үргэлж цэвэрхэн байдаг бөгөөд энэ нь та хувийн зохион байгуулалт сайтай хүн гэдгийг илтгэж байгаа юм.

2. Дундаас нь шахдаг бол

Та идэвхитэй нэгэн бөгөөд үргэлж яарч сандарч явдаг. Та хамгийн ухаантай, зохион байгуулалт сайтай нэгэн биш ч гэсэн асуудал тулгарсан үед бүхнийг амархан шийдэж чаддаг нэгэн. Нийтэч, олон найзтай та ямар үед сэтгэл хөдлөлөө барих, ажил амьдралаа хэрхэн зохицуулахаа маш сайн мэддэг хүн.

3. Дээд хэсгээс нь шахдаг бол 

Та аймшигтай зөрүүд нэгэн бөгөөд хүссэнээ авахын төлөө шантралгүй зүтгэдэг. Та бусдад биш зөвхөн өөрөө өөртөө л итгэдэг. Та ганцхан тохиолдолд л бусдад итгэдэг. Тодруулбал, та өөрийн зорилгоо биелүүлэхийн төлөө өөрийнхөө чадахгүйг бусдаар хийлгэхийн шаардлага гарсан үед л бусдад итгэдэг.

4. Оогоо шахаад буцаад хэвэнд оруулдаг бол 

Та бол ганцаараа байх дуртай, мөрөөдөмтгий уран бүтээлч сэтгэлгээтэй нэгэн. Заримдаа та өөрийнхөө ертөнцийг тархиндаа төсөөлөн тэндээ амьдардаг. Та эмзэг, эелдэг, бусдад санаа тавьдаг, халамжтай нэгэн. Танд олон санаа сэдэл байдаг бөгөөд үүнийгээ бусадтай хуваалцахад бэлэн байдаг.

5. Оогоо хаанаас нь ч хамаагүй шахдаг бол 

Та дэлхий ертөнцийг бүтээлч, уран сэтгэхүйгээр харж чаддаг нэгэн. Өөрөөр хэлбэл та бүхий л зүйлсийн сайн гэгээн талыг харж чаддаг. Та хэцүү байсан ч асуудалд нугардаггүй, үргэлж өөдрөг бусадтай нээлттэй харьцаж, тусархаг зангаа гээдэггүй.