Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон билээ. Тэгвэл тэрбээр энэ амралтын өдрүүдэд болох “Талын салхи-2018” олон улсын мото наадмыг нээж, чоппероо унаж Төв талбайгаас Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөх юм байна.

“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлт маргааш Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд нээлтэд 790 гаруй мотоциклчид оролцохоор төлөвлөжээ.
Мотоциклчид Мондэ амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулах аж.

Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies, уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой аж.

Дашрамд дурьдахад Ерөнхий сайд Хүрэлсүх “Харли сонирхогчийн” клубыг 2012 онд үүсгэн байгуулсан ажДашрамд дурьдахад Ерөнхий сайд Хүрэлсүх “Харли сонирхогчийн” клубыг 2012 онд үүсгэн байгуулсан аж.