Таны эргэн тойронд олон насны зөрүүтэй хосууд байдаг уу? Тэдний харилцаа ээдрээтэй аль эсвэл гайхалтай сайхан санагддаг уу? Олон жилийн турш сэтгэл судлаачид, секслогичид, бүр цаашлаад энгийн хүмүүс гээд бүгдээрээ л хосуудын насны зөрүүний талаар янз бүрийн бодолтой байдаг ба хамгийн тохиромжтой нь яг хэдэн нас гэдгийг одоо хүртэл тайлж чадаагүй л байна. Ингээд эрдэмтдийн хийсэн судалгаа нь дээр тулгуурлаж, хосуудын насны зөрүү тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

1. Эмэгтэйн эрэгтэйгээсээ 10-15 насаар дүү

Эрэгтэйн эртний дуу сонсох дуртай бол эмэгтэйн орчин үеийн поп дуу сонирхож, унадаг дугуй унахыг эрмэлздэг байна. Ийнхүү сонирхлын зөрчил үүсдэг ажээ. Залуу эмэгтэй цана, тэшүүр гээд хөдөлгөөн шаардагдсан зүйлд дуртай байх бол эрэгтэй нь харин аюултай спортоос татгалздаг. Хэрвээ тэд хүүхэдтэй болох юм бол нас өндөр гарсан аав нь хүүхэдтэйгээ тоглож хөөцөлдөх нь юу л бол.

2. 5-7 насны зөрүү

5-7 насны зөрүүтэй үед хосуудын физиологийн болон сэтгэл зүйн наснаас бүх зүйл шалтгаалдаг ажээ. Заримдаа 30 настай эмэгтэй өөрийнхөө наснаас залуу харагдах боломжтой бөгөөд харин эрэгтэй нь 35 насандаа хөгшин харагдах боломжтой. Үүнд мэдээж архи, тамхи, ажлын стресс, ген гэх мэт зүйлүүд нөлөөлөх болно.

3. 0-5 насны зөрүү

Ийм насны зөрүүтэй эхнэр, нөхрийг хамгийн тохиромжтой хосууд хэмээн үздэг байна. Учир нь тэд бараг л нэг үед өссөн бөгөөд дуу, кино гэх мэт сонирхол нь ойролцоо, хамтдаа хөгжих боломжтой ажээ. Тэд хамтдаа аялж, суралцаж, биеийн тамираар ч хичээллэхдээ халуун дотно харилцааг үүсгэж чаддаг байна. Эцэст нь та хостойгоо хэдэн насны зөрүүтэй вэ? Дээрх мэдээлэлтэй санал нэгдэж байна уу?