Өнөөдрөөс эхэлж баруун зүгийн нутгаас эхэлж усархаг аадар бороо орохыг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Хөвсгөл аймгийн Хатгал орох замд үер бууж аялж зугаалж явсан машинууд усанд боогдсон мэдээлэл байна. Амралт зугаалгаар хөдөө гадаа явахдаа хувийн зохион байгуулалт сайтай болгоомжтой, орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг тээврийн цагдаагийн газраас болон Онцгой байдлын албанаас анхаарууллаа.