Мэргэжлийн боксын IBO холбооны Дэлхийн аварга, “Лондон-2012” олимпын болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт Монголдоо амарч байгаа билээ.

Том тулааны өмнөх амралтаа нутагтаа өнгөрүүлж буй түүний Америк буцах өдрүүд дөхөж байгаа ч амралтаа ая тухтай, хөгжилтэй, сэтгэл дүүрэн өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл гавьяат Н.Төгсцогт сюрприз барьж, найз бүсгүйтэй болсноо “мэдэгдлээ”. Нэгэн бүсгүйтэй хамт авахуулсан зургаа инстаграмд нийтэлсэн нь түүний зүгээс хувийн амьдралынхаа талаар өгсөн шинэ мэдээ байв.

Н.Төгсцогт аваргын хувьд өдгөө “Volume plus” сувгийн захирлаар ажиллаж байгаа Д.Уранзаяагаас гэр бүлийн харилцаагаа тасалснаас хойш зөвхөн бэлтгэл, сургуулилтдаа анхаарал хандуулж байсан. Харин энэ удаа тэрбээр шинэ найз бүсгүйтэй болж, шинэ амьдралд хөл тавихаар шийдсэн бололтой.

Дэлхийн аваргын шинэ найз бүсгүйгээр тодроод буй Энэрэлтэй танилц. Сошиал сүлжээнд олон дагагчтай Энэрэл OUTLAW хамтлагийн “Зүрх зогсохгүй” кинонд тоглож, хэд хэдэн кино, клипэнд дүр бүтээж байснаар нь үзэгчид таних биз ээ.