Дуучин Э.Чулуунчимэгийг түүний уран бүтээлийг сонсдог хүмүүс андахгүй таних биз ээ. Тэрбээр охин Б.Аялгуутайгаа дуэтлэж “Хамгийн гоё хайр” дууг хамтран дуулж, олон нийтэд цацаж чамгүй үнэлгээг авсан бүсгүйг баяр наадмаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан гэх мэдээлэл түгэх болов.

Гэвч энэхүү мэдээлэл нь худал бөгөөд түүний нэрийг барьж хуурамч фэйсбүүк хуудас нээсэн аж. Үүгээр ч зогсохгүй 3 сая төгрөгийг нэг хүнд бэлэглэхээс гадна уг хуудсан дээр лайк дарсан хүнд бүрт 10 мянган төгрөг өгнө хэмээж байгаа бололтой. Үүнд нь итгэсэн олон нийт сошиалд завсар зайгүй пост оруулж байгаа харагдана шүү.