Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг. Тэрбээр 128 кг болтлоо таргалсан алдаагаа дахин давтахыг хүсдэггүй гэдгээ ETV телевизийн “Баллуур” нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцлов.

Энэ тухай тэрбээр “Жирэмсэн гэдгээ урдаа тавьж, их идэж, өөрийгөө хорлосон минь хамгийн том алдаа болсон. Хоол хүнсээр дамжин улбаалж, өөрийгөө хаях маш том алдаа байсан. Давтаж болохгүй алдаа бол эрүүл мэнд” хэмээжээ.

Тэрбээр хүүхдээ төрүүлснийхээ дараа 128 кг жинд хүрсэн ч эргэн 58 кг болж, өөрийн турсан аргаа бүсгүйчүүддээ зааж, эрүүл, зөв хооллолтын зөвлөгөө өгдгөөр нь фэйсбүүк хэрэглэгчид андахгүй.