“чамгүйгээр би яаж амьдрах юм бэ”

өчигдөрхөн би чиний тухай бодоод догдолж суусан


өнөөдөр би чиний тухай бодоод гуниглаж сууна

мартахгүй санасаар л байх чиний л тухай

маргааш ч гэсэн би бодсоор л байх болно

нулимс тоолон урссан он жилийг би хуруу дараад хэлж чадахгүй

Нууцхан хүлээсэн өдөр хоногийг мянгаар толлооч барагдахгүй


зүүд эргэсэн чиний дүр зовлон, жаргал тэнцүүлж

зүгээр л чи миний нэгэн зууны настай,хайранд минь оршдог

гараас чинь хөтлөөд алхвал нэг насаараа жаргах адил

гандсан сэтгэл минь тэгээд сая жилээр борооших юм шиг

үхэл амьдрал хоёрыг минь чи л зааглаж намайг тойглох мэт

үнэндээ би чамтай л амьдарч явна сэтгэл зүрхэндээ

харанхуй үдшийн тэнгэрээс оддыг нь гуйж аргадмаар


хатан согооны хэвлийгээс үрийг нь бүүвэйлж амьлуулмаар

хайрын болор хундаганаас дарсыг нь шимж амталмаар

хүний энэ хорвоод чамгүйгээр би яаж амьдрах юм бэ

ц.отгонбаатар
2019.07.17