Буурал үсэндээ баяртай гэж хэлэх цаг ирлээ. Химийн бодис биш байгалийн аргаар цагаан үснээс салах аргыг танд хүргэе. Энэ арга нь олон жилийн турш хэрэглэгдсээр ирсэн уламжлалт арга бөгөөд үр дүн ихтэй нь нотлогдсон байна. Жорыг бэлтгэхэд тун энгийн. Танд таван ширхэг төмс байхад л хангалттай. Ингээд төмсөө хальсалж чанана.Үүний дараа төмсөө нухаж бэлтгэнэ Дээр нь бага зэрэг лаванда нэмнэ. Ингэснээр шинэхэн сайхан үнэртэх болно. Бэлэн болсон зуурмагаа үсэндээ массаж хийх маягаар хуйхандаа түрхэнэ.Ингээд 20 минутын дараа бүлээн усаар угаана. Долоо хоногт 2-3 удаа ингэж угаавал тун удалгүй таны үсний цагаан нь ул мөргүй арилах болно

Нөхөр маань комьпютер тоглоомонд донтчихоод байна, яах вэ?

Нөхөр маань компьютер тоглоод тэрэндээ бүр гүн донтчихсон. Байнга л тоглоно. Хааяа гарч халтуур хийчихээд тэгээд өдрийн ихэнхийг тоглож л өнгөрүүлнэ. Би заримдаа тоглоомноос нь хөндийрүүлэх санаатай хүүхдээ өвөр дээр нь тавьчихаар хүүхдээ уйлуулаад л тоглоод байна. Энэ хүнд цаашдын амьдралын төлөвлөгөө, үр хүүхдүүдээ яаж тэжээх вэ, ямар сургуульд оруулж, яаж сайн хүн болгох вэ гэдэг ямар ч бодол байхгүй. Халтуураар өдрийнхөө хоолыг дөнгөж данган аргалчихаад, өнөөдөртөө өлсөхгүй л байвал тэгээд тоглоомоо тоглоод л сууж байх санаатай. Би яах вэ.

Нэг удаа маузыг нь нуучихсан чинь аймаар уурласан. Тэрнээс хойш айгаад дахиж тоглоомонд нь хүрэхээ байсан. Гэхдээ амьдралдаа ямар ч арчаагүй, насанд хүрсэн хүүхэдтэй, гэр бүлтэй хүн байж хариуцлагаа огт мэдрэхгүй байгаа байдлыг нь харахаар бүр уур хүрээд байх юм. Би энэ хүнээс салсан нь дээр үү? Нэгэнт донтсон, насанд хүрсэн хүнийг засч залруулах боломж байна гэж итгэхгүй л байна. Надад зөвлөөч яах вэ?