Монгол улсын хамгийн “хүнд” жинтэй хүүхэд уржигдар мэндэлжээ. Тодруулбал 2019.07.17-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 6050 грамм жинтэй охин хүүхэд төрсөн байна. Энэ нь Монгол улсад мэндэлсэн хамгийн хүнд жинтэй хүүхдийн амжилтийг шинээр тогтоогоод байгаа юм. Одоогоор ээж охин хоёрын биеийн байдал сайн байгаа аж.

Бид 4 кг хүүхдийг аварга том биетэй гэж ярьдаг. Тэгвэл дэлхийн хамгийн хүнд жинтэй хүүхэд БНХАУ-д төрж байжээ. Тодруудбал,  Хятадад  17.04 кг жинтэй хүүхэд 2012 оны 2 сард дэлхийн хамгийн том хүүхдийн шинэ амжилт эвдэгджээ. Хүүд Чон Чун гэх нэр өгч байжээ.