Багагүй зовлон бэрхшээл туулан байж босгосон амьдралдаа нэг л өдөр цэг тавьж, хоёр хүүхдээ өнчрүүлэн мисс хүүхэн дагаж одсон хөтлөгч Р.Нямбаяр өдгөө дахиад л ганцаараа. Хуучин эхнэртээ элдвээрээ дуудуулж, үзэгч олонд чичлүүлсэн ч толгой өөд, харц гэдгэр байж шинэхэн эхнэрээ хөтлөн бардам алхаж явсан тэрбээр ахиад л гар хоосон хоцорч.

Олны танил эрхмүүдтэй үй зайгүй нөхөрлөж, олдог хэд нь арвижаад ирмэгц эхнэр хүүхдээсээ уйдан, мисс бүсгүйд харц унагадаг “оддын өвчин” мань эрийг ч тойроогүй гэлцдэг. Тиймдээ ч хоёр дахь амьдралаа эхлүүлж буйгаа албан ёсоор тунхаглаж, арлын орнуудаар амрагаа дагуулан зугаалж явсан хөтлөгч залуу маань тийм ч удаан жаргаагүй бололтой. “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Мөнгөн эрдэнэ” шагналыг авсан мисс Б.Ганболор ч түүнтэй ханилахаасаа өмнө гэр бүлийн амьдрал зохиож байсан нэгэн.

Өрөөлийн нөхөртэй амраглаж, өөрийн хүүг шинэ эцэгтэй болгохоос огтхон ч зүрхшээгээгүй мисс бүсгүй хөтлөгч Нба буюу Р.Нямбаярыг ёстой л нэг харцаараа хөдөлгөж явсан цаг саяхан. Харамсалтай нь, угийн хүүхэмсэг эрийн хайр халамжинд удаан бөмбөрч чадалгүй хоёр тийш болохдоо ахиад нэг хүүхэд тэвэрч хоцорсон юм гэдэг. Харин хөтлөгч залуу маань ээлжит амрагийн эрэлд “хатаж”, энэ тухайгаа цахим орчинд зарласан нь тун гайхмаар явдал болов. Сайн бүсгүй, эсвэл сайхан бүсгүйн чухам аль нь эр хүнд хань болохыг асууж, амьдралын түшиг тулгуураа хэрхэн олох тал дээр бэдэрч яваа түүнд сонгосон бүхэндээ үнэнч байхыг л зөвлөе дөө.