Бүсгүй хүн бол хөдөлгөх хүч ?

Тэд бол хүний амьдралын чиглүүлэгч луужин. ?

⛹?‍♂️Тэр бол Стэпэн Көрри эхнэр хүүхдүүдийн хамт тогтвортой гэр бүлийг цогцлоон сайхан амьдарч байгаа өнөө цагийн манлай сагсан бөмбөгчдийн нэг. Түүний гарт байгаа хоолыг эхнэр нь гараараа хийж өгч явуулдаг ба тамирчин хүн барих ёстой дэглэмийн дагуу бэлдэж өгдөг аж.

Мөн Конор Магкрегор өнөө цагийн хамгийн нэр хүндтэй тулаанчийг гайхалтай нэгэн бүсгүй болох түүний эхнэр нь мөнгөгүй нийтийн байранд амьдардаг хэдий ч түүнийг маш нарийн дэглэмтэй хооллуулж ард байгаа бүх зүйлийг нь амжуулж өдий зэрэгт авчирсан байдаг.

Мөн АНУ-н экс ерөнхийлөгч Барак Обамаг амжилтанд хүрэхэд нь түүний эхнэр хамгийн их нөлөөтөй гэж бүгд хүлээн зөвшөөрдөг. Амжилттай яваа эр хүний ард гайхалтай нэгэн бүсгүй заавал байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг. Тэд маш хол бас хаалганы цаадахыг хардаг бас тэмүүлдэг. Харин энэ хаалганы түлхүүр нь эмэгтэй хүн юм.Эр хүнийг зорилго руу нь харуулж тавиад түүнийг бүх талаар тусла,дэмж,ойлго, ХАЙРЛА, ИТГЭ. Тэд хийж чадах л болно.

Бүсгүй хүн бол хөдөлгөх хүч.

Тэд бол хүний амьдралын чиглүүлэгч луужин.