Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр /2019.07.17/ өөрийн дагагч, сошиал найзууддаа бяцхан охин Лакшмигаа танилцууллаа. Бяцхан охины хорвоод мэндэлсний 100 дахь өдөр тохиосон тул Дээгий ийн баяраа хуваалцаж,

“Үр минь чи миний зохиол

Алтан хэвлийд бүрэлдэхээс чинь өмнө

Аав нь чамайгаа орчлонгоос гуйсан юм

Амь нэгтэй эгчдээ чи минь түшиг нь билээ

Аав ээж хоёртоо чи амьдрал минь билээ

Өнөөдөр үрийн минь нэг зуу дахь өдөр

Өгөөмөр буянтай ойр дотныхонтойгоо

Ойртуулж бид Д.Лакшмигаа танилцуулав

Одоо миний үр агуйд байгаа юм шиг байхаа болилоо” гэсэн байв.