Хэдхэн цагийн ємнє манай нэгэнБатаахэмээх хэрэглэгчээс интернэтээр Золоо гэсэн бие vнэлэгчтэй ярьсан yahoo messenger-ийнхээ текстийг илгээсэн байна. Би эхлээд юун арзайсан юм явуулчихаа вэ гээд… дараа нь анхааралтай уншаад vзсэн чинь их сонирхолтой зvйлийг олж харлаа. Батаа ч бас сэтгэл нь хєдлєєд манайх руу явуулсан бололтой.Учир нь тvvнтэй ярьсанЗолообvсгvй хоёр хоногийн ємнє цацагдаж байсан “Ээжээ, хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч” гэсэн болсон явдлыг бичсэн нийтлэлийн гол дvрийн нэг байжээ. Би ємнє нь дээрх нийтлэлийг хальт хараад нээх чухалчилж уншаагvй. Гэтэл интернэт хэрэглэгчдийн хамгийн их уншсан мэдээнvvдийг нэг болж, олон хvнийг сэтгэлийг хєдлєгсєн байгааг харлаа. Ингээд та бvхэндээ Батаа, Золоо хоёрын харилцан яриаг ямар ч засваргvйгээр хvргэе.


Чи уйлаад байгаа юм уу?…

Батаа, Золоо хоёрын харилцан яриа.

Bata: yu bn xongor min?

zolzayazolko: umgvi

Bataa: yu xiij bgn?

zolzayazolko: zvgeer

Bataa: xedtei ve?

zolzayazolko: bolky bnoo

zolzayazolko: 18

bataa: camer bnuu?

bataa: dajgvi ym bn?

bataa: xedeeer yvaxiin?

zolzayazolko: tsag

zolzayazolko: uu

bataa: aanxaa

zolzayazolko: 25?

bataa: jaaxan xymdraxgvi you?

zolzayazolko: 20

bataa: bolj bna

bataa: xaana uulzaxuu?

bataa: chamaig avlaaa

 

zolzayazolko: TOW SHUUDANGIIN NETED IREED AW?

bataa: tanai gert ochix uuu?

zolzayazolko: T1T

bataa: xaana ochdiiin erunxiiduuu?

bataa: buudald u yamar nertei?

zolzayazolko: CHI MEDKV YU?

bataa: anx udaagaa l avch bgaan

ataa: tgeed asuuj bn

bataa: yamar buuda l ni zvgeer baidiin?

bataa: bolomjiin

zolzayazolko: OOROO MED GEEZDEE’

bataa: gexdee ochdog buudal medex vv?

zolzayazolko: MEDNEE

bataa: chi garaa yaasiin?

zolzayazolko: ZVSTSIIN

bataa: yagad?

bataa: ter vvv?

bataa: amia xorlox gj vv?

zolzayazolko: OK

bataa: chi arai nuguuu 2sogtuuu amia xorlox gj baisan oxin geed baisan ter bish biz d?

bataa: neg oxin ni bas garaaa zvshixsen bsan gesen

zolzayazolko: yu hna yaj we?

bataa: sonin.mn

bataa: rvv oroood

bataa: xamgiin ix unshsan medee dotor

bataa:

«Ээжээ, хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч

zolzayazolko: naad sonin deer gardag chin monoo

bataa: hehe

bataa: chi ymuuu?

bataa: uuchilaarai

bataa: odoo tegeed eejteigee yamar xaritsaatai bgaan?

bataa: ervvljixees eej chin avaagvi ym uuu?

zolzayazolko: no

bataa: aaan

bataa: y gedeg ni xen ym be?

bataa: z gedeg chi ymuu

bataa: esvel xevleliiiixen ta iiig ! xolij xutgaa you?

zolzayazolko: ma nzaaa

bataa: y iiiin tuxai ugvvvlj bgaa muu ene deer?

zolzayazolko: tiimee

bataa: esvel ene deer bichsen zvils chinii talaar bas bna uu?

bataa: y tegeed odoo xaana yvaa ve?

zolzayazolko: nziindaa bgaa

bataa: tsagdaa aartsag ruu ni xushiglusun gedge ni vnen ymuuu?

zolzayazolko: ok

bataa: chamaig bas zodsonuu ted nar?

zolzayazolko: neeh zodoogviee

bataa: gexdee l bas jaaxan nvdsen l bailgvi de?

bataa: y sudsaaa 4 zvssen gesen

bataa: chi bas sudsaa xanasan ymuuu?

bataa: yagaad ter vv y iiig duuraij uuu esvel bas eejdee gomdoo you?

zolzayazolko: 4zvseegvi zvseed 4 oydol tawiylsan um

bataa: aaaan

bataa: gexdee yamar shaltgaanaas ter vvv?

zolzayazolko: yahawdee

bataa: sudsaa zvsxed aimaar uvdsun vv ix l zus garsan bailgvi de

zolzayazolko: th

bataa: ta 2iig ix uruvduj baina

bataa: xuurxiilultei ymaaa

bataa: gexdee vrgelj neg xev eeree baigaad bxgvi eee

bataa: amidral saixan bolno

bataa: chi yaasan uilaad bgaa muu?

zolzayazolko: vgvvvvvvvvvvvvv

Хэцvv ч юм даа, нэг иймэрхvv яриа болж єнгєрсєн байна. Одоо харин тэр болсон явдлыг єгvvлсэн сэтгэл шимрэм мэдээллийг уншина уу.

Ээжээ, хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч… /Энэ охины найз У болон тvvний тухай/

Єчигдєр єдрийн 12 цаг 30 минутын vед Сvхбаатар дvvргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны тагтнаас хоёр халамцуу охин амиа хорлохыг завдан vсрэх гэж байна гэсэн мэдээллийн дагуу сурвалжлахаар явлаа.

Зам зуур “Ямар амьдралаас уйдсан тэнэг нь амиа хорлох гэдэг байна аа” хэмээн бодож явсныг нуух юун. Биднийг очихоос ємнє Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн газрын цагдаа нар тагтнаас vсрэх гэж байсан хоёр охиныг авран Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтэс рvv аваад явсан гэж ойр орчмын иргэд хэлсэн юм. Тиймээс тус дvvргийн цагдаагийн хэлтсийг зорилоо. Дvvргийн цагдаагийн хэлтсийн жижvvрээс тодруулбал, “Одоохондоо ирээгvй байна. Согтуу юм бол Эрvvлжvvлэх байр руу аваад явсан байж магадгvй” гэв. Эрvvлжvvлэх байрны гадна бидэнтэй зэрэгцэн Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн машин ирлээ. Машин дотроос хєдєлгєєнт эргvvлийн хоёр цагдаа гарч ирэв. Харин дотор нь хоёр халамцуу охин тэднийг элдэв хараалаар булж агсамнаж байх нь харагдана. Цагдаа нар согтуу охидыг чирч гулдран эрvvлжvvлэх байр руу авч оров. Охидын нэг нь эсэргvvцэл vзvvлэн “Эрvvлжvvлэхэд орохгvй, ээжийг минь дуудаж єгєєч, утсаар яриулаадахаач. Та нар муусайн юмнууд юу юм бэ” гэхчлэн агсамнана. Тэднийг У,3 гэдэг бєгєєд У нь Хайлаастад оршин суудаг. Xapин З нь Дарханаас ирсэн найз охин нь ажээ. Тэд 19 настай юм байна. /Охидын нэрийг єєрсдийнх нь хvсэлтээр нууцлав/ Бид хаанаас яваа тухайгаа хэлж тайлбарлаж зогстол дvvргийн цагдаа нар “Согтуу хvмvvс янз бvрийн авир гаргадаг. Энэ бол жирийн vзэгдэл. Цагдаагийн байгууллагынхны ажил ямар хvнд хэцvv байдгийг та нар харж ав” гэж байлаа. Vнэндээ эрдэнэт хvний амийг аварчихаад элдвээр хэлvvлэн зогсоо цагдаа нарыг хараад сэтгэл багагvй уярч байсныг нуух юун.

АМЬ АВРАГЧИД

Тэднийг ийнхvv маргалдаж байх хооронд охвдыг аварсан Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн хоёрдугаар хэлтсийн цагдаа, дэслэгч Э.Баярсайхантай уулзлаа. Охидыг дєрвєн давхар байрны тагтан дээрээс vсрэх гэж байхад нь ойр хавийн оршин суугчид 102-т дуудлага єгчээ. Нийслэлийн хєдєлгєєнт эргvvлийн газрынхан шуурхай ажилласны vр дvнд дэслэгч Э.Баярсайхан болон дэд ахлагч А.Алтанчулуун нар охидыг аварчээ.

Тэгээд Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсийн эрvvлжvvлэх байранд хvргэж єгсєн байна. Машинд суулган авчрах хооронд хоёр охин машины цонх мєргєхийг оролдон тэднийг багагvй сандаргасан гэнэ. Цагдаагийн хэлтэст хvргэгдэн ирсэн хойноо ч бие засах газарт орно гэчихээд хлораминтай ус уухыг ч завдсан аж.

ХАЙРТАЙ ГЭДЭГ ГАНЦХАН VГИЙГ НАДАД ХЭЛЭЭЧ ЭЭЖЭЭ…

Зvvний vзvvр дээр тогтох ширхэг будааны адил хvмvvний биеийг олж тєрнє гэдэг энэ орчлонгийн хамгийн том хувь заяа буюу. Хvний амьдрал эрээн бараанаар дvvрэн ч 19-хэн настай охид аминаасаа юунд уйдав? Амьдралаа ч эхлээгvй энэ хоёр охины амиа хорлохыг завдсан шалтгаан нь юу байв гэдгийг єєрсдєєс нь бид олж мэдэхийг хvссэн. Охины нэг нь бидэнтэй єєрийн сэтгэлийн гvн дэх зовлон шаналалаас хуваалцсан юм.

Хоёрдугаар ангийн жаахан охин байхдаа У хойт эцгийн охин буюу єєрийн эх нэгт дvv охиноосоо болж ээждээ зодуулжээ. Тэгээд балчирхан охин ээждээ гомдож шаналахдаа Замын-Vvд рvv хєдлєх гэж буй галт тэргэнд сууж, тэнэмэл амьдралаар хэсэг амьдарч байгаад гэртээ ирсэн байна. Тэрээр хоёр ч хойт эцгийн нvvр vзсэн бєгєєд хоёр охин дvvтэй, айлын ууган охин аж. Багаасаа хойт эцгийн хатуу гарт нухлагдаж байгаад 14 настай байхдаа нэг єдєр ээжийнхээ найзын охины хамт гэрээсээ гарснаар буруу зам руу орж биеэ vнэлэх болжээ. Тэр єдрєєс хойш хоёр жил гэртээ очиж чадаагvй байна. Эхний vедээ гадуур хоносон болохоор ээжээсээ айдаг байсан бол сvvлдээ нэг бааранд ажилладаг залууд сэтгэл хоргодон энэ амьдралтайгаа эвлэрсэн гэнэ. Хоёр жилийн дараа тvvнийг 16 настай байхад ээж нь Эрvvлжvvлэх газраас гаргаж авсан гэх. Мэдээж охиноо алдан шаналж явсан эх олсон хойноо аль болох энэ замаас нь гаргах зорилгоор байнга цагдан гэрийн хорионд байлгадаг байж. Vерхэж нєхєрлєх, болзох, хайрлаж дурлахыг нь ч хориглож байсан аж. Ийм амьдрал нь охинд там мэт санагдсан болохоор дахин гэрээсээ оргожээ.
Харин ээж нь энэ удаа яагаад ч юм бэ охиныгоо гэртээ очно гэхэд нь ундууцан дургvйцэх болсон байна. Хоёр дvvд нь хэт их анхаарал тавиад байгаа ээжээсээ охин хайртай гэдэг ганцхан vгийг л хvсчээ. Ээжээ хайртай гэдэг ганцхан vгийг надад хэлээч хэмээн У уйлан зогсохдоо гарынхаа судсыг ханасан байлаа. Тэр дєрвєн удаа судсаа ханаж амиа хорлохыг оролджээ. Хариуд нь ээж нь “Чам шиг охинтой байснаас байгаагvй нь дээр. Надад хамаагvй зайл!” хэмээн хараан зvхжээ. Тэрч бvv хэл орных нь гудсан доор таван хуудас захиа бичиж хийсэн байв. Уртын урт энэ захидал “Миний охиныг бурхан та авсан ч гомдох юм алга. Амийг нь бурхан танд тушаахдаа би баяртай байх болно” гэсэн утгатай vгсээр дvvрэн байсан гэнэ. Энэ л vгс охины сэтгэлд аянга ниргэх адил хvчтэй туссан агаад амиа хорлох шалтгаан нь болжээ. “Би ээжийгээ зовоогоод яах вэ гэж бодоод биеэ vнэлж єєрийгєє болгож явсан. Гэхдээ биеэ vнэлнэ гэдэг маш хэцvv ажил. Хvнд тамлуулж, зодуулах юу ч биш байдаг юм” хэмээн тэрээр хэлж байв.

Тvvний тєрсєн аав нь Хайлаастад тэдний гэрээс холгvйхэн амьдардаг агаад єєр амьдрал зохиосон байна. У охин амиа хорлох гэж байгаа энэ агшиндаа юу гэж бодсоноо бидэнд хэлсэн юм. “Дєрвєн давхраас vсрэх амархан байсан. Би хэрэв доошоо унаад vхэхгvй бол тахир дутуу болно. Тэгвэл ээж маань намайг асарна. Би ээжтэйгээ амьдраад сайхан байх болно. Уг нь миний ээж намайг аваад явчих чадалтай хvн” гэж хэлэхдээ тvvний нvднээс нулимс мэлмэрч байлаа. Тvvнд ганцхан ээжийн хайр л хэрэгтэй ажээ. Ээж нь тvvний хоёр, дєрвєн сартай хоёр ч хvvхдийг авахуулсан аж. Харин У хvvхэдтэй болж хvн шиг амьдрахыг хvсдэг гэсэн. Ямар ч амьдрал зохиогоогvй байж ингээд амиа хорлочих хайран санагдаж эргэлзэж байх зуур цагдаагийнхан тэдний амийг ийнхvv аварчээ.

БИЕЭ VНЭЛЭГЧИДЭД ХАНДАХ ХАНДЛАГА БУЮУ ТЄГСГЄЛ

Бидний яриа дуусах алдад охидыг Тємєр замын эрvvлжvvлэх байр руу авч явахаар цагдаа нар ирлээ. Сvхбаатар дvvргайн Цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч П гэгч У охины аарцаг руу єшиглєн орилуулсаар авч одов. Биеэ vнэлэгч ч гэсэн хvн. Тэр тусмаа эмэгтэй хvний эмзэг газар руу єшиглєсєн эл цагдааг хараад саяхан хvний амь насыг аварсан цагдаа нарын талаарх сайхан бодол замхрах мэт болов. Эл цагдааг цаашид ийм алдаа бас авирыг гаргахгvй байгаасай гэсний vvднээс энэ удаа нэрийг нь нууцлая. Нулимсандаа хутгалдан эрvvлжvvлэхийн байр руу чирэгдэн яваа хоёр охины цаашдын амьдрал юу болохыг тєсєєлєхийн аргагvй юм. Ямартаа ч цагдаагийнхны хэлснээр эрvvлжvvлсний дараа сэтгэцийг нь ч шинжлvvлж магадгvй гэсэн. Ээж нь ирж авах сурагтай байсан. Эх хvн охин vрээ хайрлаж хайраар дутаагаагvй бол ийм явдал болохгvй ч байх байсан юм билvv гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Хайргvйгээр энэ орчлон юу болохсон билээ. Хайртай гэдэг ганцхан vгийг охиндоо хэлээсэй дээ.

Г.Дэлгэрцэцэг, Д.Гэрэлхvv