Бидний амьдралын зам мөрийг зөвхөн төрсөн өдрийн од эрхэс тодорхойлдоггүй. Энэ асуултанд кельтийн зурхай алдаршиж байгааг танд танилцуулахаар бэлдлээ. Уг зурхай 13 үеэс бүрдэнэ, үе болгоныг мод эсвэл бургасанд хамааруулжээ. Өөрийнхөө ургамлыг олоод друидуудын зурхай хэр үнэн болохыг сонирхоцгооё.

12 дугаар сарын 24 – 1 дүгээр сарын 20

Хус Та –

хувь тавилангийн дуудлагаас нүүр бууруулдаггүй хүн, та аливаа асуудлыг зоригтой хүлээн авч чадна. Дотоод эрч хүчээрээ та бусдыг зоригжуулах чадалтай.

1 дүгээр сарын 21 – 2 дугаар сарын 17

Тэс мод

Та бусдад өөрийн эрхгүй нөлөөлдөг, өөрийн дотоод мэдрэмж гэж танд бий. Төрөлхийн философич зан чанартай тул өөрийгөө бусад хүмүүс ойлгохгүй байна гэж бодож явдаг. Таны уран сэтгэмж хэмжээгүй их хөгжжээ.

2 дугаар сарын 18 – 3 дугаар сарын 17

Яшил мод

Уян хатан байдал – таны мөн чанар. Та зөвхөн урлагт авьяасаа гаргаад зогсохгүй мөн утга уран зохиол, шинжлэх ухаанд ч авьяас чадлаа гаргаж чадна. Таны дотоод сэтгэлийг бусад хүмүүс тэр болгон ойлгож чадахгүй нь харамсалтай.

3 дугаар сарын 18 – 4 дүгээр сарын 14

Нигүрс мод

Та найз нөхөд дундаа ганц нар нь, эргэн тойрон байгаа хүмүүсийг та энергиэрээ өөрийн эрхгүй татна, тэдэнд амьдралын итгэлийг бэлэглэгч. Та хүчтэй харизмтай, өөрийн цагаа дэмий зүйлд үрэх тун дургүй хүний нэг дээ.

4 дүгээр сарын 15 – 5 дугаар сарын 12

Уд мод

Хэт мэдрэг болон далдыг харах хүчтэй мэдрэмж – энэ бол таны тухай. Танд олон үйл явцын шалтгаан ойлгомжтой, таны харсныг бусад хүмүүс харахгүй. Та боловсролтой бас уран бүтээлч хүн, бусадтай эрдэм мэдлэгээ дуртайяа хуваалцана.

5 дугаар сарын 13 – 6 дугаар сарын 9

Долоогоно

Таны жинхэнэ зан чанарыг мэдэхэд маш хэцүү, яагаад гэвэл та маш хувирамтгай хүн. Хүнийг номын хавтсаар нь үнэлж болохгүй гэдгийг тодорхой харуулах ажээ. Мөнхийн өөдрөг сэтгэлтэй, бас тэвчээртэй сонсогч байж чаддаг. Танаас ухаантай зөвлөгөө ундрах шиг болдог нь бусдыг өөрийн эрхгүй татдаг.

6 дугаар сарын 10 – 7 дугаар сарын 7

Царс

Таны итгэл найдварт олон хүн атаархдаг болов уу? Жам ёсоор бусад хүмүүс бууж өгч байхад дайчин чанараа гээлгүй тэмцэж ялалтаар дуусгана. Та ухаантай бас өглөгч хүн, таниас суралцах зүйл маш их бий.

7 дугаар сарын 8 – 8 дугаар сарын 4

Баалуу мод

Хүмүүс таны араас явдаг! Ийм хүчтэй бас удирдах чадвартай хүн олох хэцүү. Өөртөө хэт их итгэх байдлаас тань болоод хүмүүс таныг их зантай гэж ойлгодог. Та уужуу сэтгэлтэй, амьдралын аливаа эргэлтээс огт айхгүй.

8 дугаар сарын 5 – 9 дүгээр сарын 1

Шид мод

Таны ухаан дундаршгүй, та амьдралын бараг бүхий л зах зухаас мэднэ, тэгээд ч ой санамжаараа гайхагддаг, өчүүхэн зүйлийг ч эргэж санана. Та аливаа зүйлийг зохион байгуулах төрөлхийн чадвартай мөн аливаад дүгнэлт шинжилгээ хийж чаддагаараа гайхагддаг.

9 дүгээр сарын 2 – 9 дүгээр сарын 29

Усан үзмийн мод

Та төрөлхийн урлагийн хүн, та дуу хөгжимд дуртай, урлаг болон тансаг зүйлийг шүтнэ. Та аливаа зүйлийг хоёр талаас нь харж чаддаг нь намар төрсөнтэй холбоотой. Та эсрэг хүйстнээ өөрийн эрхгүй татдаг ажээ.

9 дүгээр сарын 30 – 10 дугаар сарын 27

Ороонго өвс мод

Таныг шашны хүн гэж ойлгох нь олонтой, яагаад гэвэл та амьдралын үнэ цэнэ, үзэл бодолдоо үнэнч нэгэн. Та бусдын итгэл найдварыг хүлээсэн, өөрийн амьдралд бэрхшээл тулгарсан ч гэсэн – та бусдад туслахаас буцахгүй. Та бол үнэнч, найдвартай анд нөхөр байж чадна.

10 дугаар сарын 28 – 11 дүгээр сарын 24

Зэгс

Шударга явдлыг эрхэмлэгч, аливаа зүйлийн үнэн мөнийг гүн ухаж мэдэхийн төлөө явна. Энэ байдлаасаа болоод бусдын дургүйг хүргэх нь бий. Гэхдээ та асуудал дундаас зөв арга замыг олж чадна, магадгүй зарим үед үйл явдал өрнөхөөс өмнө хариултыг нь олсон байгаа.

11 дүгээр сарын 25 – 12 дугаар сарын 23

Гандигар мод

Байгалиасаа та бол экстраверт, тийм ч учраас бусдад үйлдлээрээ ч тэр, үгээрээ ч тэр туслахыг хичээдэг. Та худал хуурмагт амархан автахгүй, бодсон санаснаа ч шударга хэлдэг хүн. Заримдаа та хэтэрхий чалчаа болдог. Заримдаа амьдралаас хэтэрхий их зүйл авах хүсэл эрмэлзэлтэй байдаг нь таныг шуналтай хүн шиг харагдуулна. Үнэндээ таны сэтгэл ариун цэвэр юм шүү дээ.

Бидний зурхай тохирсон. Харин таных тохиров уу?