Эгчээсээ дутахааргүй ганган чамин хувцаслаж, гоёлын будалт хийх дуртай түүнийг дуучин М.Нарантуяа буюу Нарагийн дүү гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Арлын Японд урлагийн чиглэлээр суралцсан гэх тэрбээр дуучин болох гэж оролдоод бүтэлтгүйтсэн. Харин Англи залуутай ханилаад чамлахааргүй сайхан амьдарч яваа М.Болортуяа өдгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт эх орондоо ирээд байна.


Харьд бэрлэсэн дүүгийнхээ талаар төдийлөн ам нээх дургүй Нара ч гадаад хүргэндээ хөл алдан гүйж, олны хэл амнаас нууцалсаар өдийг хүрсэн. Өөрийгөө фото модель, дуучин хэмээн танилцуулдаг М.Болортуяа нэлээд хэдэн жилийн өмнө

“Би гадаадын хөгжмийн ертөнцөд өөрийгөө сорино гэж бодож байгаа. Тийм болохоор Монголчуудад зориулж дуулахгүй” гэж ярилцлага өгч, олныг бухимдуулж байлаа.


Одоогоор гадны хөгжмийн ертөнцийг байлдан дагуулаагүй байгаа ч, цахим сүлжээнд “барби” нэр зүүгээд байгаа энэ бүсгүйн хувьд нүүр будалт хийхдээ мэргэжлийн хүмүүсээс огт дутахааргүй нэгэн. Гэр бүлдээ ихэнх цаг заваа зориулдаг гэх тэрбээр хөөрхөн охин, Англи нөхөртэйгээ хамт энэ зуныг Монголдоо өнгөрүүлэхээр зорьж ирсэн бололтой.