Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан С.Өлзийхүүг урлагийнхан нь ихэд дэмжсэн. Бараг жил гаруйн өмнөөс л цахим сүлжээнд түүнийг МУГЖ болгох уриалга явж эхэлсэн төдийгүй авьяаслаг жүжигчин маань ч шагнал авах бэлтгэлээ “эртнээс” базаасан нь илт.

Өнгөрсөн хавар АНУ-ын их сургуулийг продюссер, найруулагчийн чиглэлээр суралцаж төгссөн мисс, жүжигчин Х.Баярмаа ч ээжийнхээ гадаад төрхөнд ихээхэн анхаарал тавьжээ. Агаарын иогоор хичээллэхийн сацуу нүүрний арьсаа татуулж, филлер тарилгаар өө сэвээ халхалсан МУГЖ С.Өлзийхүү олны танил хүмүүсийн нэгэн адилаар шүдээ “Холливуд смайл” болгохоо ч мартсангүй.

 


Ямартаа л төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж, сүүлийн үед телевизийн шоу нэвтрүүлэгт идэвхтэй оролцох болсон түүнийг 50 гаруй насандаа ингэж эрс “залуужсан” нууцыг нь олон хүн сонирхож эхэллээ. Орчин цагт гоо сайхны мэс засал, сайн чанарын бүтээгдэхүүн, мэсийн бус ажилбарууд байхад хөгшрөлт гэдэг асуудал биш болсныг манай загварынхан “гэрчилнэ” дээ, бараг. Хажууд нь бараг хацар духандаа ихдүүлсэн ботокс тарилга, хэт өндөрлөсөн “модон” хамартай хүүхнүүд ч гологдохоор болсон цаг.