Нөхөр Г.Цоггэрэл нь үндэсний баяр наадмын найруулагчаар ажиллаж, нэр хүнд нь ихээхэн өссөнд сэтгэл хангалуун яваа ганц хүн бол

МУГЖ У.Уранчимэг. “Хувьсал” продакшнаар овоглодог жүжигчин эмэгтэйн хувьд өнгөрсөн хугацаанд дэлгэцийн урлагт чамлахааргүй их зүйл хийсэн нэгэн. Ашиг орлого нь ч арвижсан уу гэхээс бус багасаагүй. Гэхдээ ажлын талбарт үүсгэсэн харилцаа холбоо нь тийм ч бат бөх байгаагүй гэхэд хилсдэхгүй.


Учир нь, тус продакшин байгуулагдсан цагаас хойш маш олон уран бүтээлч орж гарсан хэдий ч ихэнх нь түүнд ам муутай явдаг нь нууц биш. Ааш авир, зан харилцаа, ажлын шаардлага хатуу гэгддэг Урнаа ч уран бүтээлчдээ халж, сэлгэж дураараа авирлахаа юман чинээ тоодоггүй. Энэ нь өнгөрсөн хугацаанд хэчнээн уран бүтээлч “Хувьсал”-аар овоглож, мөн хэрхэн гарч байснаар нь нотлогддог.


Тэгвэл өнгөрсөн хавар “Хувьсал”-аас гарч, өөрсдийн “Аримун” нэртэй продакшныг байгуулаад байгаа жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг тэрбээр чухам ямар шалтгаанаар явуулсан нь тодорхойгүй. Өрх тусгаарласан шалтгаанаа “Энэ бол тэдний сонголт.

Бид нар угаасаа төлөвлөгөөний дагуу салсан” гэх мэтээр ярьж байгаа ч, хуучин хамтрагчид нь “Халуун зүрх” анхны киногоо яагаад телевизүүдээр цацуулаагүй нь гайхмаар. Энэ бүхний цаана Урнаагийн дарамт шахалт байгаа төдийгүй улайм цайм өөрийн бурууг өнөөх хэд рүүгээ хээвнэг чихэж суугааг юу гэх вэ.