Тайландад хүйс солиулах хагалгаа хийлгээд эх орондоо ирсэн гэгддэг трансжендер мисс Солонго өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүнээс илүү жаргалтай амьдарч байгаа хэмээн цаг ямагт гайхуулдаг. Цагтаа айлын ганц хүү хэмээгдэж явсан Б.Билгүүн буюу Солонго нэлээд хэдэн жилийн турш гэр бүлийнхэндээ адлагдсан ч сайхан амьдралаараа хүлээн зөвшөөрүүлж чадсан гэлцдэг.


Хагалгааны зардлаас өгсүүлээд өндөр үнэтэй зочид буудал, аялал зугаалга, чамин бэлэг сэлт, хувцас гоёлын худалдан авалтыг нь хүртэл бүрэн утгаар нь шийдэж өгдөг чинээлэг амрагуудынхаа ачаар Солонго санаа зовох зүйлгүй асуудлаа давжээ. Эхээс төрсөн хүйснээсээ татгалзаж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон тэрбээр амрагийн явдлаараа харин ч нэг алдарших нь.

Учир нь, халуун хөнжилдөө эрхлэлдэн буй энэ залуугаа “Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, банк санхүүгийн байгууллагын захирал хүн” хэмээн танилцуулж байсан Солонго хэдхэн сарын өмнө тохиосон төрсөн өдрөөрөө их хэмжээний доллар бэлгэнд авснаа гайхуулан “Гадаад найз залуу маань надтай хамт байх цаг зав хомс.

Тийм болохоор болзоогоо гадаадад товлож, үнэтэй бэлэг сэлт явуулдаг” гэж хээвнэг хэлж суусан. Монгол баяны өвөрт эрхэлж, гадаад баянаас бэлэг авдаг трансжендер эмэгтэйн санхүүжилт ийм л учиртай байж.