Найруулагч, жүжигчин Б.Тамиртай оюутан ахуй насандаа учирч, хөөрхөн охин төрүүлж өгсөн ч хамтын амьдрал нь хагацлаар төгссөн жүжигчин Г.Золзаяа өнгөрсөн жилүүдэд ёстой л нэг бужигнуулсан. Дээд сургуулиа дөнгөж төгсөөд байсан жүжигчин Н.Мөнхсоёлтой нөхрөө булаацалдан хэвлэлээр нэг хэрүүл уруул хийж явсан тэрбээр нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж, зодоон цохионы хэрэгт холбогдоод авсан бүсгүй гэж байгаа.


Харин охиноо өөр дээрээ авч, уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орсон жүжигчин бүсгүй Америкт олон жил сурч, хөдөлмөрлөсөн Н.Учрал гэх залуутай үерхэж дотносоод үсчин, гоо сайхны салон хүртэл байгуулж байлаа. Хайртай залуу нь түүнийг аз жаргалтай амьдралд умбуулахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, Америкаас чанартай сайн бараа бүтээгдэхүүнийг захиж авчруулдаг гээд л хэн хүний атаархлыг төрүүлэхээр ярилцлага өгч байсан саяхан.

Гэвч жүжигчин бүсгүйн зохиосон хоёр дахь амьдрал нь дахиад л бүтэлгүйтлээр төгсч, эцэг эхийнхээ хаяаг бараадахаар шийдсэн Золоо нэг хэсэг “Эмоци” продакшинд харьяалагдаж явсан билээ.


Олны танил бүсгүйчүүдээр рекламдуулан байж гаргаж ирсэн “Zolo’s” салоных нь үйл ажиллагаа ч зогсонги байдалд орж, өндөр цалин амлаж авчирсан мастер үсчид нь төд удалгүй өөр газрыг зорьжээ. Тайзан дээр харагдахаа больж, цахим хуудсаа хүртэл хаагаад одсон жүжигчин Г.Золзаяаг шинэхэн амрагтай болоод гадаадад аялж яваа гэх юм билээ.