“Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг “Гоёл-2015” наадмын тайзнаа гарснаас хойш загварын карьераа бүрмөсөн орхиод байгаа. Учир нь, чинээлэг залуутай ханилж, үрийн зулай үнэрлэсэн тэрбээр өдгөө гэр бүлээрээ Австрали улсад амьдарч буй.


Элдэв янзын зураг авахуулж, реклам сурталчилгаанд тоглон, олны анхааралд өртөхөө больсон сайхан эхнэрээ чинээлэг нөхөр нь юугаар ч дутаадаггүй гэх. Харин ээж болоод чамгүй намба суусан мисс бүсгүй харь оронд очсоныхоо дараа “дурлалын эрхтэн” гэгддэг хамартаа мэс хүргэж, зүс царайгаа өөрчлөөд авчээ. Тухайлбал, нэлээд өндөрлүүлсэн шинэ хамрынхаа үзүүрийг нэмж урт болгосноор урьдын дур булаам дүр төрхнөөс нь юу ч үлдсэнгүй.п


Ийнхүү гоо сайхандаа өөрчлөлт хийж, харь эрсийн нүдийг хужирлан гунхаж яваа мисс Д.Шүрэнцэцэг маань “Oogii” брэндийн нүүр царайгаар ажиллах болжээ. Сэтгүүлч О.Оюунцэцэгийн үүсэн байгуулсан тус брэнд нь охид бүсгүйчүүдэд зориулсан чамин загварын гутал, цүнхээрээ тун ч алдартай. Авьяас чадвар, гоо үзэсгэлэн, гоолиг бие галбираараа “ижилссэн” сайхан бүсгүйчүүд маань өдгөө Австралид яах аргагүй л толгой цохиж яваа гэнэ шүү.