ЧУХАЛ АЖИЛ …

9 сар хөөцөлдөж, гүрийж байж тэсэн ядан хүлээсэн шинэ ажилдаа орлоо.

? Эхний 7 хоногт хүн бүр баяр хүргээд бэлэг сэлт ч өгөөд сайхан өнгөрлөө.

? 2 дахь 7 хоног дэндүү урт байлаа.

Ажил ч дэндүү их болж 3 дахь 7 хоногоос хоол цайгаа ч идэж ууж амжихгүй болж эхэллээ.

Жаахан байж байтал дарга дуудна. Харцаар нь хамаг юмыг нь хийнэ.Өнөө даргын сэтгэл тайван амгалан аятайхан харагдана.

За одоо л сайхан боллоо гэж байтал дахиад 1 ажил……..Ингээд 1 сар боллоо. Сар болоход бүтэн ч нойртой хоносонгүй. Өөрөөс минь өөр дуудаад хэлсэн ярьсаныг нь ойлгож, хийх хүн энэ даргад байхгүй бололтой. 1 талаар баярлах ч, заримдаа бас гомдож байлаа. Ингэж дахиад нэг сарыг дуусгалаа.

Цалин нь хэзээ буух бол гэтэл цалин өгөхгүй гэнээ. Зогсоо зайгүй ажил хийлгэж нойргүй хонуулсан байж нэг ч төгрөг өгөхгүй гэнээ өнөө дарга чинь. Ингэж хэр удаан ажиллах вэ? гэтэл энэ ажил дуусахгүй.

Учир нь ЭЭЖ байх ажилд оржээ. Халагдах тухай бодож ч амжсангүй. Харин 1 жил хурдан болоосой л гэж бодно. ????? ийм ажилд орсон сайхнууд хэр их байна да би нь ороод нилээн хэдэн сарын нүүрийг үзэж байна ?