Хэнтийн Бэрхэд Жав хэмээх бариач байна Малын бэлчээрт машины бүхээгт бариа засал хийх ажээ. Хэнтий Дорнод Дундговь Улаанбаатар

Дорноговиос хүмүүс бариа засал хийлгэн өвчин зовлонгоосоо салахыг зорин очижээ Өдөрт хорь гучин машин хүн очиж малын бэлчээрт дугаарлаж зогсож байна Зорин очсон хүмүүс түүний малыг ээлжлэн явган хариулах үүрэг хүлээх ажээ

Ясны бэртэнг үе мөчний өвчин зовлонд илүү үр дүнтэй хэмээн хүмүүс ярих аж

Надтай цуг очсон Аюуш маань өвдөг үе мөч түнх ташаа дагаж өвдөж явахдаа хөлөө зөөж ядаж байсан тэрээр бариулангуутай зүгээр болчихлоо хэмээн баяртай нь аргагүй зогсож байх юм. Удам дамжсан гартаа шидтэй хүн хэмээн хүмүүс ярилцаж байна.

Тэнд зохион байгуулалт хэрэгтэй санагдав.Эмх замбараагүй байв. Бариачид туслах хүн нэг ч алга ямар сайндаа гаднын хүмүүс хонийг нь хариулж морийг нь хүртэл маллахав Алийн болгон зорчигчийн машины кабинд эмчилгээ хийхэв. Буян нь дэлгэрэх болтугай гэж ерөөе.