МҮОНРТ-ийн Тусгай салаа” киноны хорон санаат Анужингийн дүрээр олны танил болсон Э.Амаржаргал өдгөө Батлан хамгаалах яамаар овоглож яваа. МУИС-ийг Монгол хэл-Англи хэл судлаач, орчуулагчийн мэргэжлээр төгссөн бөгөөд энэ бүсгүй тус газрын сургалт, сурталчилгааны ажлыг хариуцаж байгаа гэх.

Телевизийн нэвтрүүлэг бэлтгэн, батлах хамгаалах салбарын залуусын ажил амьдралыг сурталчилж буй түүний хувьд энэ салбараас заяаны ханиа сонгосон нь нууц биш.


Нэлээд хэдэн миссийн тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлж байсан Э.Амаржаргал кинонд тоглосныхоо дараа тус газарт ажилд орсон байдаг. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, цэргийн хүнтэй ханилсан тэрбээр хувийн амьдралаа ихэд нууцалдаг юм билээ.

Миссийн титэм, гоёл зүүсгэлээс илүү цэргийн хувцсаар гангарах болсон Э.Амаржаргал богино хугацаанд сэтгүүлчийн ажилд суралцаж, муухан хөтлөгчөөс ч илүү нэвтрүүлгээ хөтөлж харагддаг.


Царайлаг фото модель бүсгүйг анх үзэгч фэнүүд нь “Муухай санаатай, өөдгүй хүүхэн” хэмээн харааж загнах, хаа явсан газарт нь хашгичиж загнах үе цөөнгүй тохиолдсон ч огт тоогоогүй гэлцдэг. Харин мөнгөтэй залуусаас элдэв янзын санал ирэхэд нь хатуухан хариулт өгчихдөг түүнд ахиж иймэрхүү санал ирэхээ больсон гэнэ лээ.