Монголын загварын ертөнцийн нүүр царай болж “Хамгийн төгс хос” гэгдээд байсан С.Төгс, Н.Эрдэнэцогт нарын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хөөрхөн охиныхоо сурталчилгаанд тоглож, сонин сэтгүүлийн нүүрийг чимдэг байсан тэдний тухай элдэв янзын мэдээлэл олны чихийг дэлдийлгэж байсан.

Загвар өмсөгч Н.Эрдэнэцогт эхнэрээ гадаадын загварын шоунд оролцохоор явсан хойгуур шөнийн цэнгээний газарт тайчигч бүсгүйтэй наадаж буй зураг нь хэвлэлд дэлгэгдсэн. Түүнээс хойш даанч удалгүй загварын хосууд маань салсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байлаа.


“Миний учирсан хүүхнүүдийн тоо 200 хол давсан” хэмээн илэн далангүй ярилцлага өгдөг Н.Эрдэнэцогт “Төгсөө миний сонирхдог хүүхэн биш. Туранхай, хар, шөвгөр царайтай, нимгэн уруултай. Хацар байхгүй, нүд гэж давхраа хийлгээд нэмэргүй элэг хөшмөөр харагддаг. Тэр хүн надаас салаад бөгсөө яаж авч явах нь хамаагүй” гэж доромжилсон байдаг.


Хадам ээжийгээ салалтын гол шалтгаан гэдгээ нуугаагүй загвар өмсөгч залуу “Би хэзээ ч охинтой чинь эргэж суухгүй” хэмээн аархсан ч эхнэрээсээ илүү бүсгүйтэй учирч амжаагүй л яваа.

Харин өдгөө “тэнгэрийн хунтайж” гэгддэг Н.Цэлмүүнтэй хамт амьдарч буй С.Төгс ч түүний элийрэл, элдэв доромжлолыг тоодоггүй бөгөөд доромжлох тусам нь улам өөртөө итгэлтэй болдог гэж хариулсан билээ.