Этүгэн ирвэсүүд баг:Миний ах унтаж байна уу сайн унтаад ав миний ах ядарч байна уу сайн амраад ав. Таны минь олон жилийн хийсэн бэлтгэл талаар болоогүй. Хүний нутагт хэчнээн их ганцаардсан бол хамтдаа олон жил нэг зааланд бэлтгэл хийж жаргал зовлонгоо хуваалцчихаад ганцааранг тань явуулсан дүү нараа уучлаарай.

Та минь манай багийн хамгийн сайн хамтрагч, хамгийн сайн ах байсан баярлалаа ч гэж хэлж чадсангүй. Тэнгэрийн орон луу явууллаа . Талбай дээрээ та минь үүрд амьд шүү. Таны хэлсэн үг гаргасан үйлдэл бүхнийг зөв гэдгийг бид батлах болно. Миний ах сайн амраад ав. Сайн унтаад ав ах таны үргэлжлэл дүү нар нь байна гэдгээ амлаж байна. Бидний зүрх сэтгэлд та минь мөнхөд амьд хэвээрээ шүү ахаа. Амар тайван нойрс доо.

О.Оргилсайхан:Сайн байна уу Дөлгөөн. Амар амгалангийн орондоо сагсан бөмбөгөө тоглож байгаарай. Ачлалыг тань хүлээсэн бид нар чиний нэр төрийг өндөрт өргөж явах болно.

 

Асах галын чи өрдсөн. Атгах одын чи заасан. Эх орон минь чамаар дутагдаж, хэдэн өдөр бороо орлоо. Эмжээргүй цэлгэр тэнгэрт хэдэн өдөр гунигийн үүл нүүлээ. Энд чи байхгүй болохоор уйлж сууна. Монгол улсынхаа нэрийг тэнгэрт дэвшүүлчихээд ирнэ шүү. Чиний өмнө урагшлах зам олон байна. Өвдөхөөс нь хамт байсан ижий аав, ах эгч, найз нөхөд элэг нэгт монголчууд нь хүлээж байна. Унтаж байсан хүмүүсийг чи сэрээсэн. Унтарч байсан галыг чи өрдсөн. Чи бидэнд итгэл найдвар, эв нэгдлийг авчирсан. Чи бидэнд энх тайван эрч хүчийг бэлэглэсэн. Тийм болохоор бид чамайг орхих ёсгүй. Өөрийгөө ялах гэж хэчнээн тэмцсэн болохыг бид мэдэх учраас ямагт чамайг санан дурсах болно. Өнөөдрөөс эхлээд чи бидний сэтгэл зүрхэнд амьдрах болно. Амар амгалангийн орондоо тайван нойрс доо.