Өөрийн ур чадвараа харуулж шилдэг гэдгээ нотолж чадсан загвар өмсөгч Ю.Балжидмааг тойрсон хайр дурлалын асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг.

Тэрбээр экс найз залуу А.Гантулгаас хайр дурлалын асуудалд бэлэн биш, хийж бүтээх зүйл их байна гэдэг шалтгаанаар цэг тавьж байсан. Харин сүүлийн жилүүдэд түүнийг өөрөөсөө ах залуутай хайрын романс үүсгэж үерхэх болсон гэх яриа явсаар өдийг хүрсэн.

Тэрхүү ах залуу нь “News” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүү бөгөөд түүний хувьд өмнө нь амьдрал зохиож байсан нэг охинтой. Ю.Балжидмаа хувьд хайр дурлалд зарцуулах цаг завтай болчихоод ийнхүү долоон насаар ах залуутай үерхэж эхэлсэн биз ээ. Тэдний хувьд албан ёсоор өөрсдийн хайр дурлалаа зарлаагүй ч сүүлийн үед харилцаагаа ил болгох мэт бичлэг, зургууд ихээр нийтлэх болжээ.