“Монголросцветмет” ТӨҮГ нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдсан түүхтэй.

Гэтэл энэ байгууллагыг өөрт аштигтайгаар эргүүлж байгаа хүмүүсийн нэг бол “Монголросцвемет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат. Ингэж хардах үндэслэл бол тэрбээр АТГ-т шалгагдаж байгаа  хэрэг юм. Өөрөөр хэлбэл, таагүй түүх түүниий намтарт байдаг ч Б.Мөнхбат захирлын сарын үндсэн цалин нь 1.5 сая төгрөг  дээрээ авдаг шагналт цалин нь сар бүр 8000 ам.доллар.  Энэ нь ойролцоогоор 23 сая 500 000 төгрөг гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа.

Мань эр цалин хангамжныхаа нэмэгдлийг Төрийн өмчийн хороотой зөвшилцөхгүйгээр Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө даргатай сэм тохиролцож удирдлагын хангамжинд тооцдог байр орон сууцгүй бол түрээслэх зардал зэрэг бусад хангамжийн мөнгийг дур мэдэн үндсэн цалин дээрээ нэмж оруулан авсаар даруй хагас жил гаруй болж байгаа аж.

Үүнээс гадна тэрбээр нэг сарын хоолны хэрэглээний зардал гэхэд л 4,5 сая орчим төгрөг авдаг байна. Уг нь тэр төрөөс ингэж саахааогүй баян хүн юм билээ. Б.Мөнхбатын 2018 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад жилд 92.2 сая, гэр бүл нь 27.8 сая төгрөгийн орлоготой. Түүнд нийтийн орон сууц хоёр бий. Үнэ нь 479.8 сая төгрөг болдог. Ландкруйзер-200 автомашинтай. Тэр нь 100 сая төгрөгийн үнэлгээтэй. 30.1 сая төгрөгийн үнэ бүхий 240 орчим толгой малтай. Хадгаламждаа 259.1 сая төгрөгтэй. Бусдаас есөн сая төгрөгийн авлагатай хүн юм байна.

Түүний намтар дахь бараан түүхээс сөхвөл, Б.Мөнхбат нь Бор-Өндөр дэх уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа төрийн мөнгө шамшигдуулсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан нэгэн. Ажлаасаа халагдахдаа компанийн тамга тэмдэг, мөн захирлын өрөөнд байсан 2 хаалгатай том хөргөгчийг хулгайлан зугтаж байсан талаар ажилтнууд нь ярьдаг юм билээ. Ийм түүхтэй хүн толгой компани болох төрийн өмчит “Монголросцветмет” компанийн захирлаар эргэн ирээл тансаглаж байгаа. Бас болоогүй АТГ-т шалгагдаж байгаа.

Гэтэл энэ хүнийг байлгасаар байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг бол мэдээгүй. Мэдсэн бол түүнд “бүлдэгдүүлсэн” гэсэн үг. Уг нь төр татвар төлөгч түмний мөнгөөр бараан түүхтэй, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнээр тоглуулмааргүй байгаа юм.  Төрийн төмөр нүүрийг зарим нэг дарга нарт харуулж, хариуцлагын сэлмээ сугалах цаг болсныг Ерөнхий сайд танд  дуулгая.

Үргэлжлэл бий…