Дөч шүргэсэн насандаа өөртөө баймгүй эрч хүч, гоо үзэсгэлэнт цогцлоож чадсан гэх дуучин Ука рок попын халуухан бүсгүйчүүдийн нэг.

“Киви”-гээр овоглохоос илүүтэй өөрийн бие даасан уран бүтээлээр олонд танигдахыг эрхэмлэсэн дуучин бүсгүй этгээд содон загвар, поп дэнс дуунуудаараа охид залуусыг байлдан дагуулж буй.


Гэр бүлийн амьдрал хожуухан зохиосон ч гэлээ, богино хугацаанд хоёр ч хүүхдийн ээж болоод байгаа түүний хувьд намба суух арай л болоогүй. Фитнессийн спортоор нэлээд олон жил хичээллэсэн Ука эр нөхрөө уруу татаж, эко гэр бүл байхыг хичээдэг болохоо нуугаагүй.

Мөн өөрийнх нь үзэл бодол, орон зайг хүндэтгэж үздэг сайн ханьтай учирсандаа ихэд бэлэгшээж явдаг гэсэн шүү.


Тэгвэл дуучин бүсгүй маань саяхан өөртөө зориулж, Ука нэрийн цорын ганц гоёл зүүсгэлийг урлуулжээ. Овор хэмжээ том, тун ч хээнцэр загвартай алтлаг өнгийн чимэглэлүүд нь хэн хүний анхаарлыг татахаар байгаа биз. Чамгүй үнээр захиалж хийлгэсэн гоёлуудаа дуучин Ука ийнхүү сонсогч фэнүүддээ гайхууллаа.