Хөгжөөнт тааврын “АХА” нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан найруулагч Б.Баяр сүүлийн үед “Мөнгөтэй зочин”-оороо айл бүрийн хойморт уригдаж яваа. Асуулт бүртээ мөнгө амласан бийлэгжүү зочинд маань очихгүй газар ч гэж алга. Хүүхэд багачууд, хөгшин, залуугүй түүний барааг хармагцаа гэртээ урьж, олон янзын асуултанд нь бултаараа хариулах гэж зүтгэх нь олонтаа.


Нэгэн үе үндэсний өв уламжлал, ахуйн соёл, байгалийн үзэсгэлэнт газруудын талаар хийсэн баримтат кинонуудаараа олон улсын кино наадмаас шагнал хүртэж явсан түүний хувьд дэлгэцийн уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа. Олон газраар аялж, мэдлэг туршлага хуримтлуулсан энэ эрхмийн хувийн амьдралыг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ.


Өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү, загвар өмсөгч бүсгүйтэй ханилсан найруулагч Б.Баяр ганц охинтой нэгэн. “Мөнгөтэй зочин” нэвтрүүлгийг хөтлөх болсноос хойш гэр бүлийн амьдралаа ихээхэн нууцалж буй түүний үзэсгэлэнт гэргий нь энэ.

Гоо сайхнаа гайхуулсан секси зургуудаараа сошиал орчинд олныг алмайруулдаг энэ бүсгүй харин нөхөртэйгээ жаахан таарамж муутай байгаа бололтой. Хамт авахуулсан бүх зургаа устгаж, хачирхалтай бичиглэлээр цахим хуудсаа дүүргэж явна.