Жүжигчин Ч.Ундрал, найруулагч Б.Баатар нарын хүү хөлбөмбөгийн хорхойтон

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээс хойш гэр бүлийн амьдрал нь салж бутарсан найруулагч Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нарын маргаан хэсэгтээ л хэвлэлийн хуудсыг чимж байлаа. Тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан П.Анужин нөхрийнх нь хүүхдийг төрүүлэх үед жүжигчин Ч.Ундрал алс холын Америкт гоо сайхны мэс засал хийлгэн, сэтгэл санаагаа тайвшруулж суусан.


Хэдийгээр өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй салсан П.Анужинг сонгоогүй боловч найруулагч Б.Баатар эхнэр, хүү хоёртоо эргэж очоогүй билээ. Нэгэнт өнгөрсөн амьдрал хойно, жүжигчин Ч.Ундрал ч хэдхэн жилийн дараа шинэ сонголт хийж “ХИТ” нэвтрүүлгийн хөтлөгч Н.Давааням агсны хүү Д.Даваадоржтой суусан гэдэг. Хосууд энэ харилцаагаа ихэд нууцалж, оддын жишгээр хамтын амьдралаа мөн л харь оронд эхлүүлсэн.


Тэгвэл жүжигчин Ч.Ундрал, найруулагч Б.Баатар нарын хүү Б.Хабул энэ жил 10 нас хүрч буй бөгөөд аавтайгаа тун дотно харилцаа холбоотой байдаг аж.

Олны танил, нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нөхөрлөдөг аавынхаа ачаар Б.Хабул өөрийн хүсэл сонирхлын дагуу хөлбөмбөгийн хорхойтон болжээ. Тиймдээ ч аавтайгаа цуг гадаадаар аялж, хөлбөмбөгийн тоглолтуудыг алгасалгүй үздэг тэрбээр инстаграмм хуудсанд ч эртнээс хөл тавьсан нь энэ аж.