“Positive Mongolian’s” гэр бүлийн блог хуудсаараа дамжуулан эерэг зөв мэдээллийг түгээхээр ажилладаг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар сошиал орчинд тун ч алдартай.

Ялангуяа телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж явсан Д.Түвшинбаярыг МХО-ны кино-драмын дугуйлангаас өгсүүлээд СУИС-ийг жүжигчний мэргэжилтэй төгссөн авьяаслаг залуу гэдгийг үзэгчид андахгүй мэднэ.

Шведэд гэр бүлийн хамт нэлээд хэдэн жил амьдарсан тэрбээр өнгөрсөн жил эх орондоо ирж, олныг шуугиулсан сүр дуулиантай хурим хийсэн билээ. Хуримынхаа нэг жилийн ойгоор буюу өнгөрсөн долдугаар сарын 7-нд тэднийх шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмсэн нь нууц биш. Тэгвэл сошиал “од” залуугийн анхны хайр нь “С1” телевизийн “Унагалдайн мухлаг” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Гэрэлцэцэг байсан гэвэл та итгэх үү.

Оюутан ахуй цагтаа хайрын романс үүсгэж, дотно үерхдэг байсан тэдний харилцаа чамгүй удаан үргэлжилжээ. Гэвч хайр дурлалаа хамтын амьдрал болгож чадаагүй олны танил хосууд тус тусынхаа мөрийг хөөж, заяаны ханьтайгаа учирсан гэлцдэг.

Хөтлөгч Б.Гэрэлцэцэг ч экс амрагийнхаа эхнэртэй бараг зэрэг шахуу нярайлж, хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байна.