МУГЖ У.Уранчимэг гэхээсээ илүү “Хувьсал”-ын Урнаа гэдгээрээ танил болсон жүжигчин маань хориод жилийн өмнө урлагийн ертөнцөд эгч, дүү хоёртойгоо анх хөл тавьж байсан түүхтэй. “Гурван Урнаа” нэрээр дуулж хуурдаж явсан авьяаслаг эгч дүүс өнөө цагт ч нэр хүндээ алдаагүй яваа.

Том эгч МУГЖ У.Уранчимэг нь Үндэсний урлагийн их театрын захирал, УГЗ Г.Цоггэрэлийн эхнэр гэдгээс гадна “Хувьсал” продакшнаар олонд танигдсан нэгэн.

Харин дунд дүү У.Уранцэцэг нь Италийн Милан хотын дуурийн театрт гоцлол дуучнаар ажилладаг бол, бага дүү У.Уранзаяа нь “Номин талст” хамтлагийн дуучин буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан А.Хаянхярваагийн эхнэр гэдгээр нь хүмүүс мэддэг. Ийм л нэгэн авьаслаг эгч дүүс “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд хамтарч ажилласан байдаг юм.

Эгч, дүү хоёроосоо харьцангуй мэдлэг боловсрол сайтай гэгддэг дуурийн дуучин У.Уранцэцэг нь Орос, Итали, Герман, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд орчуулагч хийж яваад Андрей нөхөртэйгээ анх танилцсан гэдэг.

Хүүдээ Анар гэх Монгол нэрийг хайрласан тэрбээр зуны улиралд гэр бүлийнхэнтэйгээ хамт эх орондоо ирж, сар шахам хугацаанд амардаг юм билээ. Эгчийгээ бодвол, ааш аяг тогтуун У.Уранцэцэг үрэлгэн занд тун дургүй бөгөөд гутал, хувцасны төлөө өр тавьж явдаг монголчуудыгаа хараад ихэд гайхдаг гэсэн шүү.