МУГЖ Т.Ариунаагийн бага хүү Б.Өнөболд хайрттайгаа цуг аялж явна


Эх ондоо ч, эцэг нэгт ах Б.Алдар нь найз бүсгүйгээ зодож цагдаа шүүхээр заргалдсан энэ цаг үед дүү Б.Өнөболд нь хайрттайгаа цуг бүхнийг огоорон аялж явна. МУГЖ Т.Ариунаагийн хөвгүүд гэдгээрээ үеийн залуусаас “илүүрхэж” харагддаг тэдний хувьд сайн муу мэдээллээр олны анхаарлыг татсан хэвээрээ байгаа.

Б.Алдар нь ч яахав, хойд эхдээ дургүйцлээ илэрхийлж шоу цэнгүүний зургуудаараа сонсогч фэнүүдийнх нь эгдүүцлийг хүргэж явсан үе бий.

Харин дүү Б.Өнөболд нь олны нүдэнд өртөх дургүй, даруухан байхыг эрхэмлэдэг нэгэн төдийгүй найз бүсгүйтэйгээ хоёр жилийн хугацаанд үерхэж байгаа. Мөн тэрбээр зун дуусахаас урьтаж, хайртай бүсгүйгээ дагуулан найзуудтайгаа хамт урт аялалд мордсон нь энэ. Хаа ч явсан, хайр дурлалаа бататгасан зураг хөргөө авахуулах дуртай тэдний романтик аялал тун зугаатай байгаа бололтой.


Намираа нэрээр инстаграммд алдартай найз бүсгүйнх нь хувьд, фото моделийн чиглэлээр ажилладаг бөгөөд нэлээд чөлөөт сэтгэлгээтэй нэгэн аж.

Ахуй амьдралын тал дээр ч МУГЖ Т.Ариунаагийн бэр болоход гологдохооргүй, бийлэгжүү айлын охин гэлцдэг юм билээ. Юутай ч, том хүүгийнхээ томоогүйтэлд шаналж яваа эрхэм гавьяат маань хэзээ мөдгүй бага бэрээ хүлээж авах нь дээ.