“Мисс Монголиа-2015” тэмцээний ялагч, “Азийн мисс-2018” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяаг анх МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн том охин гэдгээр нь хүмүүс мэддэг байлаа. Миссийн тэмцээнд ээжийнхээ нэр нөлөө, хичээл зүтгэлийн ачаар түрүүлсэн гэх таагүй яриа тархсан ч загвар өмсөгч бүсгүй амжилтаа ахиулж чадсанаар өөрийгөө хэн болохыг харуулж яваа.

Өдгөө УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж буй мисс Ц.Аззаяа орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хоёр жилийн өмнөөс найз залуутай болсон гэлцдэг. Үе тэнгийн даруухан залууг амрагаараа сонгосон мисс бүсгүй хямд барааны дэлгүүрээр хамтдаа хээвнэг хэсч явдаг юм билээ. Сүүлийн үед нэлээд хэдэн кино, сурталчилгаанд тоглох болсон тэрбээр нүцгэн биеэ гайхуулахаа ч мартсангүй.

Өвөрмөц төрх, гоолиг бие галбираа тодотгосон дотуур хувцасны моделиор ажиллаж эхэлсэн мисс маань ээжийгээ хамгийн хүчтэй дэмжигч гэдгийг нэгэнтээ илэрхийлсэн. Тэгэхээр эрхэм гавьяат маань олонд танигдсан хөөрхөн охиноо нүцгэлэхийг нь дэмжиж, эротик сурталчилгаанд тоглохыг нь ингэтлээ сайшаасан байх нь.