Цагтаа “Эко констракшин”-ы С.Нямдаваагаас нисэх онгоцны буудал дээр час улаан өнгийн “Инфинити” машин бэлгэнд авч, “Азийн хатан хаан” өргөмжлөлөөрөө үеийн миссүүдээ “бут” цохиж байсан бүсгүй бол Г.Оюунгэрэл. Мисс, топ модель өргөмжлөлтэй энэ бүсгүй экс амрагаасаа салсныхаа дараа тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баярын ивээлд багтан олныг алмайруулж явсан түүх бий.


Ямартаа л, эрхэм сайд маань нэг удаагийн нислэгийн бүх зардлыг дааж, нисэх онгоцны шалан дээр сарнай дэвсэж амрагаа угтахав дээ. Их тэнгэрийн аманд байрлах хауст нь улаан машинаараа салхи татуулан давхиж ордог байсан Г.Оюунгэрэл ч бэлтэй эрхмийн хүчинд чамгүй амжилттай явсан нь нууц биш.


Харин өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай ханилан суусан тэрбээр хөөрхөн хүү, охины ээж болоод байгаа. Хадам аав нь их мөнгөний уурхай гэгддэг “Эрдэнэт”-ийн захирлаар очсоны дараахан буюу хоёр хүүхдээ төрүүлсний дараа хурим найраа нижгэр хийсэн цуутай хосууд алтагн агшнаа клипэнд хүртэл мөнхөлсөн билээ.