Монголын олны танил сайхан хосуудын нэг гэгддэг жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нарын харилцаа олны анхаарлын төвд байдаг гэхэд хилсдэхгүй. Анх нийлсэн цагаасаа л эхлэн сенсааци дэгдээж харилцаагаа нууцалж байсан тэд өдгөө үлгэр жишээ хосууд.

Бие биедээ хайрын үгс харамгүй илгээж цахим орчныг дүүргэдэг байсан тэд өдгөө тус тусдаа буй. Учир нь П.Шүүдэрцэцэг АНУ-д суралцаж байгаа бөгөөд тэднийг хоёр тийш болсон байж магадгүй гэх эргэлзээ олны дунд төрж эхэлжээ.

Харин тэд үүнд тайлбар хийсэн байна. Хосууд хэдийгээр хол байгаа ч харилцаа нь хэвийн үргэлжилж байгаа аж. Тун удахгүй хайртай бүсгүй дээрээ очихоор хүлгийн жолоо залах гэж байгаа Э.Тодгэрэл тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн.

Хосууд нийлэх гэж багагүй хугацааг зарцуулсан гэдэг. Хайртай бүсгүйгээ өөрийн болгох гэж уулыг эргүүлж, усыг гатлахаас буцахгүй байсан Э.Тодгэрэл түүнийгээ тийм ч амархан тавиад явуулчихгүй нэгэн. Тиймдээ ч тэдний харилцаа олны анхаарлын төвд байдаг биз. Харин тэд тийм ч амархан салах хосууд биш гэдгээ удаа дараа батлан харуулсаар буй.

Гэр бүлээ нэгэнт төлөвлөн нэг нэгнээ үргэлж дэмжин, урагш алхах нэгэн том хөшүүрэг нь болж, шинэхэн хосуудын үлгэр дуурайл болсон хосууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.