“Mongol HD” телевизийн цаг агаарын хөтлөгчөөр ажиллаж байгаа загвар өмсөгч Б.Энхлүүн аль хэдийнэ эрчүүдийн хүсэмжит бүсгүй болсон. Хоёр хүүхэд төрүүлсэн гэхээргүй гоолиг сайхан биетэй тэрбээр сүүлийн үед томоохон реклам сурталчилгааны нүүр царай болж, чамгүй амжилттай яваа нь үнэн. УИх-ын гишүүн асан Р.Гончигдоржийн хүү, өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах Г.Эрдэмхишигтэй  2015 онд нижгэр хуримласан Б.Энхлүүн нөхөрт гарсныхаа дараа гэр бүлээрээ гадаадад амьдрахаар одсон түүхтэй.

Харин өнгөрсөн жил эх орондоо ирээд удалгүй “Mongol HD” телевизийн цаг агаарын хөтөлбөрийг хөтлөх болсон модель бүсгүй “Монгол модель” агентлагтаа ч эргэж очсон байдаг. Гэр бүлийн амьдралаа төдийлөн дэлгэх дургүй түүний араас олон эрчүүд гүйдэг ч, нэр нөлөө бүхий эрхмийн бэр гэдгийг нь мэдээд урамгүй хоцордог гэнэ лээ. Угаасаа тэднийг яаж ч тоохов дээ.

Загварын ертөнцөд хөл тавиад удалгүй бэлтэй залуугийн харцанд өртөж, эрт нөхөрт гарсан Б.Энхлүүн ч өөрийн карьерыг хөөх нь ойлгомжтой хэрэг биз. Хөөрхөн охин, хүүтэй болсон тэрбээр намбалаг ээж гэхээсээ илүүтэй оворгүй төрх, охидын загварын чухалчилдаг юм билээ. Хувийн амьдралын тал дээр хэдийнэ хөлөө олсон түүний хувьд үеийн бүсгүйчүүл шиг гял цал гоёл бус брэнд бүтээгдэхүүн хэрэглэх нь эрхэм гишүүний бэрийн бас нэгэн зиндаархал болов уу.