Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль гэргий Ц.Энхтуяа дөрвөн ч хүүхдийг нь төрүүлж өгсөн мөртлөө “Тэргүүн хатагтай” нэр зүүж чадалгүй хаягдаж хоцорсон. Нэлээд олон жилийн өмнөөс Анжелина гэх орос бүсгүйтэй амьдарч буй Ерөнхийлөгч маань Марат, Муратаас гадна ихэр хүү гээд мөн л дөрвөн хүүтэй болсон тухай яригддаг нь нууц биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аавыгаа дагалдан явж, өдгөө “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намуун нь 2012 онд сүр дуулиантай хурим найр хийж байлаа.

Б.Цог гэх даруухан залуутай Хөвсгөлийн жуулчны баазад гэрлэж, хуримын зочдоо нисэх онгоцоор зөөж байсан Б.Намуун харамсалтай нь хоёр жил ч бололгүй нөхрөөсөө салсан гэдэг. Анхны амьдралдаа цэг тавьснаас хойш аавынхаа улс төрийн ажилд анхаарч явсан Б.Намуун дараагийн болзоонд явж, “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй ханилсан юм.

Хадам аав нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы төрсөн ах бөгөөд О.Тэнүүн “Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Зайсан хилл” цогцолборын зохион байгуулагчаар ажилладаг юм билээ. Сагсан бөмбөгийн спортод тун ч элэгтэй тэрбээр өнгөрсөн жил Америкт шинэ хүнээ өлгийдөж авч, хоёр дахь амьдралаа албан ёсоор бататгажээ.