Үндэсний их баяр наадамд тав болон  түүнээс дээш давсан бөхчүүдээс  сэргээшийн  шинжилгээ авдаг. Энэ  жил тав болон түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-д илгээсэн. Шинжилгээний хариу ирсэн бөгөөд Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Харин Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос “Шинжилгээний хариу гараагүй” гэж мэдэгдсэн.

Ямартай ч сэргээшийн шинжилгээний хариу гарч бөхчүүд рүү залгаж “цэвэр”, “бохир” гэдгийг мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар 16 бөхөөс НАЙМ нь сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг зарла хэмээн мэдэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар:

1. Намсрайжавын Батсуурь – мэдэгдэл хийсэн
2. Чимэдрэгзэнгийн Санжаадамба
3. Энхтөгсийн Оюунболд
4. Сүхбаатарын Мөнхбат – мэдэгдэл хийсэн 
5. Пүрэвийн Бүрэнтөгс – мэдэгдэл хийсэн
6. Цэдэвийн Содномдорж – мэдэгдэл хийсэн
7. Батнасангийн Гончигдамба
8. Баярхүүгийн Бат-Өлзий – мэдэгдэл хийсэн
9. Доржийн Анар – мэдэгдэл хийсэн
10. Эрдэнэбилэгийн Энхбат
11. Дашдоржийн Цэрэнтогтох
12. Баярсайханы Орхонбаяр
13. Жамсрангийн Ням-Эрдэнэ
14. Насанцогтын Баярбаатар
15. Баянзулын Цэдэнсодном -мэдэгдэл хийсэн
16. Алтангэрэлийн Давааням – мэдэгдэл хийсэн.