Рок попын ертөнцөд ид мандан бадарч явахдаа хөтлөгч Д.Халиунаатай ханилан хөөрхөн охины аав болж байсан дуучин Л.Ган-Эрдэнэ архи дарс, авгай хүүхэн, хэрүүл зодооны асуудлаас болоод анхны амьдралдаа цэг тавихад хүрсэн “паянтай” эр. Хамтлаг нь тарж, эхнэрээсээ салаад хэсэгтээ л гундуухан явсан тэрбээр “Жигүүр гранд” группийн тэргүүн П.Баттөрийн бага охинтой суугаад ёстой л нэг жаргаж яваа.

 

Дэрсхэн төрсөн хоёр хүү, хөрөнгө чинээлэг эхнэрийнхээ ачаар цоо шинэ амьдралд хөл тавьсан дуучин залуу уран бүтээлээс гадна телевизийн нэвтрүүлгээ ч амжилттай үргэлжлүүлэх болсон. Эхнэрийнхээ нээсэн салонд “жаргалтайгаар” жингээ хасч, хүссэн бүхнээ төвөггүйхэн хийж яваа түүний хувьд гэр бүлийн амьдралын жинхэнэ утга учрыг одоо л нэг ойлгож байгаа бололтой.


“Урт цагааны гудамж” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би энэ үгийг хаана ч хэлдэг. Гэр бүл бол хамгийн нь чухал шүү, залуус аа. Үүнээс илүү юм гэж байхгүй. Гэр бүлээ л хайрла” хэмээн сургааль айлдав. Өмнөх эхнэртээ гарч хүрсэн хэргээр цөөнгүй удаа цагдаагийн хаалга татаж, охин үрээ өнчрүүлээд орхихдоо “Би тэдэнд хамаг хөрөнгөө үлдээгээд ганц чемодан хувцастай л гарсан” гэж өчиж суусан урлагийн “од” маань үнэхээр томоожсон бол аштай юу даа.