“Хайрын дууч” гэгддэг дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж, 2010 онд өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах Ж.Баярт гэх Өвөрмонгол эртэй гэрлэн шуугиан тарьж байлаа. Чамгүй хөрөнгөтэй бизнесмэн эрийн “Өнгө мөнгөнд болж ийм сонголт хийлээ” гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан ч 130 саяын машин бэлгэнд авч, Б.Хураа охиноо төрүүлсэн С.Сэрчмаагийн амнаас “Жаргаж явна” гэхийг сонсоод больцгоосон нь лав.


Гэвч цуутай хуримын сонин хачныг ярьж дуусаагүй шахам байхад дуучин бүсгүйн хувийн амьдралын талаарх таагүй яриа олны сонорыг мялааж эхэлсэн билээ. Нөхрөөсөө хэдэн зуун сая төгрөг нэхэмжилсэн, машиных нь цонхыг хагалж танхайрсан, охиноо булаалгасан гэх зэрэг цочирдом мэдээллүүд ч сүүлдээ үнэн болж таарсан. Ийнхүү эх орондоо дуулиан шуугиантайхан эргэж ирсэн Sally охинтойгоо хамт нам гүмхэн амьдрахыг эрхэмлэсэн.


Харин өнгөрсөн жил Монгол залуутай ханилан дахин охинтой болсон тэрбээр уран бүтээлдээ эргэн ороод удаагүй байгаа. Манайдаа л нэр алдартай тамирчин залуугийн эхнэр болсон сайхан бүсгүй маань саяхнаас дахин хөл хүндтэй болсон талаар фэнүүд нь шивэр авир хийлцээд эхэлж. Үнэхээр ч сүүлийн үеийн тоглолт, нэвтрүүлэгт оролцохдоо нэлээд жин нэмж, бэлхүүсээ халхалсан хувцас гоёлоор олны нүднээс нууж яваа С.Сэрчмаа тун удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөж авах нь ээ.