“Итгэл” кинонд жүжигчин Б.Амарсайханы дурлалт бүсгүйн дүрийг бүтээсэн Б.Тэмүүлэнг үзэгчид төдийлөн сайн мэддэггүй. Загвар өмсөгч, фото модель энэ бүсгүй БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы эгчийнх нь охин гэдгийг бүр ч мэдэхгүй байх. Иймээс л ээжийнхээ бага дүү Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, эхнэрийнх нь найруулсан “Итгэл” киноны туслах дүрийг баараггүй авсан аж. Төрсөн ах нь “UB Comedy” клубыг үүсгэн байгуулагч Б.Батбилэг бөгөөд тэр хоёр нагац эгч Б.Баярсайханы том охинтой үй зайгүй найзууд юм билээ.


Хувийн амьдралын энэ мэт харилцаа холбоогоо ихэд нууцалдаг Б.Тэмүүлэн өмнө нь “News” агентлагийн захирал Т.Анархүүтэй ханилж явсан нэгэн. Төрө бүрийн салбарт хүч сорьж, бүр хар тамхи болон хүчингийн хэрэгт ч холбогдоод авсан Т.Анархүү харин хөөрхөн охиноо өнчрүүлээд мисс Ю.Балжидмаатай хамт амьдарч буй. Охиныхоо ээжид одоо ч хайртай гэдгээ илэрхийлдэг мань эр аль дөрвөн жилийн өмнө салснаа зарлаж “Хайртай хүнээ олоод аз жаргалтай байвал би баярлана” гэж ам алдсан удаатай.


Тэгвэл модель бүсгүй саяхнаас шинэ хайртай дурлалтайгаа учирсан бөгөөд дотно харилцаагаа албан ёсоор зарлаж эхэллээ. Экс нөхрийнх нь сонгосон мисс Ю.Балжидмаа үрийн зулай үнэрлэх сургаар Б.Тэмүүлэн ч өөрийн амьдралд цоо шинэ хуудсыг эхлүүлэхээр тэмүүлсэн нь гарцаагүй биз. Тиймээс хөөрхөн охиноо шинэ аавтай болгож, үе тэнгийн даруухан залууг амрагаараа сонгосон нь энэ