2019 оны 6 сарын 5-нд олон нийтэд ил болсон сэтгэл сэрдхийлгэм бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгасан ажлын хэсгийн ажилтнууд Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийг долоон үндэслэлээр зөрчсөн байж болзошгүй байгааг ТЕГ-аас мэдээлсэн билээ.

Тухайлбал, тэд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг” конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай зэрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй аж.

Үүнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, нарын нэр бүхий есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилж байна. Харин эрүүдэн шүүж, тамласан гэх тус хэрэгт холбогдсон 7 хүн энэ байна!

Эх сурвалж: DMNN