Олон улсын эрдэмтэд хүн төрөлхтөний гений язгуур өнөөгийн түвшинг судлаад хоёр том бүлэг болгоход хоёуланд нь Монгол сурвалж мэдэгдсэн байна.

Дэндүү үнэн дээ. Хүн төрөлхтөний хөгжлийн ихэнхи үеийг азийнхан, дорно дахин нүүдэлчид тодорхойлж байсныг өрнийхөн ч хүлээн зөвшөөрч байна. Газар зүйн хувьд Европ гэдэг нь Замбуу тив-Азийн номхон дөлгөөн их далайн түрэлтээр гулссан арал хойг гэлтэй.

Дорныхон өрнө дахиныг бидний хүүхэд гэж хэлж болох нь ээ. Хүмүүн бидэнтэй хамт төрж оршихуй Говийн Лха-нъя буюу заяаны таван тэнгэрийн гутгаар по-лха эрийн тэнгэр дүүрэн эрдэнэ бүхийн тэвш барьж хөх нөмрөг хөтөрсөн ясан төрлийн идэр эр хүний дүртэй, тэрээр тортогт гавал барьж үнэт зүйлээр чимсэн цагаан морь унаж явдаг, ззнийхээ баруун суганд оршиж сахин хамгаалдаг ажээ.


Охидын улсад уригдаж явсан өвөг дээдсийн сүрлэг эрчүүд

Орон дэлхийг нүүдэл суудалдаа сургаж явсан Монгол эрс

Он тооллын эхээр эр зориг эрдэм ухаан нь оргилж хураад

Онцгой эзэнт гүрэнг зохицлоон бүтээсэн Монгол эр хүн

Эцэг тэнгэр эх дэлхийгээ холбосон xoвор хүмүүн бол хөх тэнгэрийн хөх толбот Монгол буй за. Тэд их мөстлөг халалтаас дайжин бас таван хошуу малынхаа бэлчээр ус ая тухыг даган тив алгасаж нүүдэл суудал хийдэг байжээ. Нийтийн он тооллын эхний мянганы сүүлчээр Энэтхэг орон руу өөр өөр хугацаанд зорчсон Хятад эрдэмтэн лам Фа Сян, Тансан нар замын бичиг тэмдэглэлдээ: Дуньхуан (одоогийн Шинжан) уйгар Монголоор дайрансог (Төвдүүд монголыг нэрлэж байсан) хэмээх өмнө Монгол аймгийн их ХуХаны (хааны) орон олон мянган хувраг оршиж байв гэж онцолсон байдаг.

Чингис хааны хориод үеийн дээд өвөг Бөртэ-Чиног баруун зүгээс Алтай Хангай, Хөвсгөлийн уулс олон гол мөрөн гатлан бурхан халдун гурван голын нутагт нүүж ирсэн, хаадын үр салбар гэдэг. Энэ нь Энэтхэгийн баруун хойно Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан төвдөөр сог буюу Сорбу гэдэг Монгол, Моугал гэдэг нь Дарвид, Шахъя (сахигч) -аас үүдсэн монгол овгийн Энэтхэг нэр, энэ нэр гуужсаар Монгол гэдэг нэр үүссэн байж болох юм. (“Монгол”гэдэг түүх соёлын танин

мэдэхүйн бахархал номын 46-р тал) Ийн өгүүлэхийн учир энэ Монгол хэмээх язгуур үндсийг бурхад мөнх тэнгэр эх байгаль таалан соёрхсноор хүндэтгэл, оршихуйн бүх хөгжил хөдөлгөөнд дэвшин тэнгэрлэг хөвүүд өсөж үржин цаг агаарын эрс тэс нөхцөлд, зоримог хүч чадал, тэгсэн мөртлөө уярам зөөлөн амар амгалан цогцлон очир алмаз мэт хүнлэг ариун сэтгэл үнэнч шударга зан чанартай монгол эр хүн төлөвшжээ.

Заяа буян тэгшрэх Замбуу тивийг ямар үндэстэн анх нээсэн бэ? Замбуу тив, Пангей хэмээх ойлголтын аль нь анхдагч бол? Гурван салаа хурц сарвуут догшин зэрлэг амьтанг цомбон туурайт болгосон хэн бэ? Чоно гөлөглөсөн домогтой чээний араг яс хэнийх бэ?

Энэ хүйсний оюунлаг амьтан гэр бүл, нийгэм улс орныхоо өмнө илүү ачаалалтай үүрэг хүлээдэг. Эрт үед араатан амьтдаас эхнэр хүүхэд, аав ээж айл саахалт отог овгоо хамгаалж ан гөрөө хийн хоол хүнсээ бэлдэнэ, арслан зааныг ч гөрөөлж, зэрлэг чоно, адуу үхэр, тэмээ, аргал угалз, янгир, бүргэд, шонхорыг амь өрсөн тулалдаж гаршуулдаг байжээ. Эхлээд мод чулуугаар, дараа нь хүрэл төмрөөр багаж зэвсэг, урц оромж гэр ахуйн болон нум сум, худаг ус хашаа хороо нүүдэл суудалд оройлон манлайлж байлаа.